Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн болж байх 2016 он гэхэд Монгол ямар байлаа даа. Улстөрчид нь хэдхэн бизнесмэний дохиогоор ажилладаг. Бүх том албан тушаал эхлээд банкны захирлын арын өрөөний кофены ширээн дээр бичигдэж, нэрс нь зоогддог. Тэндээс “гарын үсэг” авсны дараа Ерөнхийлөгч нь томилдог. Стратегийн орд газруудыг хүссэн бизнесмэн нь авдаг. УИХ-д “кноп”-нуудаа оруулж, тэднээрээ хамгаалуулдаг. Стратегийн ордыг ч УИХ-аар шийдүүлээд хувьдаа авчихдаг. Маш товчоор хэлэхэд, авлига, луйвар, шившиг бүхнээ “…Амьдрал сайхан байна. Удахгүй бүгд гоё болно” гэдэг PR-аар далдалж, түүнийг бүтээсэн худал хуурмагийн “улаан хивс” дээгүүр ард түмнийг алхуулсаар ирсэн. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ сөхөж, хуу татсан. Өнөөдөр өмнө далдалсан бүгд ил болсон. Тэр дундаа, улс төрийн энэ акцын бай болж нүдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой зэрэг хууль бус томоохон хувьчлалууд эргэн сөхөгдөж, гольдролдоо орсон.
Оюу толгойн 2.3 тэрбум өрийг тэглэсэн. Тусгай сангуудыг луйвардаж иддэгийг ил болгосон. “Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. И-Монголиа хэрэгжсэн. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Авлигын эсрэг Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ч удахгүй жинхэнэ эзэд нь ил болохоор нөхцөл үүсжээ. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. Улс төрд шинэ залуу үеийг орж ирэх хаалгыг тэр нээсэн. Ингээд тоочвол, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, түүний төрд, улс төрд үлдээж буй өвийн уртхан жагсаалт ч гарах боломжтой. Мөн түүнийг Ерөнхий сайд болсноос хойш ковид, хоёр улсын дайны нөлөө хүндхэн туссан. Гэсэн ч тэрээр Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийг тоог нэмэх санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон. Энэ хооронд гадаад талдаа ч чамгүй танигдсан лидер болж чадсан. Энэ нь Монголын Засгийн газар 1.5 жилийн насжилттай болоод тогтчихсон байсан нь түүний үед тогтворжсонтой шууд холбоотой.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна