Товчхондоо, “…Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд” гэж С.Зоригийн үгээр зарчмаа зарласан хамтарсан Засгийн газар гаднаас шидсэн хоёр дахь, гурав дахь эрх ашгийн чулуунд оногдлоо. Баялгийн сан дээр суурилж, 2024 оны эхнээс хамтарсан гурван намын Засгийн газар онилж шидсэн чулууны аяыг даасангүй, огцрох нь тодорхой болов. Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар дагаад огцордог. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өртсөн ашиг сонирхлууд нэгдэж, эрх ашгаа хамгаалахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэн урьдаас бэлдсэн акц хийв. Сайтар төлөвлөж, эрх мэдэл, хөрөнгө санхүүгээр зодсон тэрхүү акц нь амжилттай хэрэгжлээ. Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт албан тушаалаасаа бууна. Өмнөх долоо хоногт хуралдсан намынх нь бага хурал энэ долоо хоногт дахин хуралдаж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг зарлана. Улмаар, Ерөнхийлөгч тэр нэрийг санал болгосноор УИХ томилно. Шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулна. Энд тодотгоход, шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийнхөөрөө ажилладаг хүн томилогдох боломжгүй юм. Чих зөөлөн Ерөнхий сайдтай болно. “…Тэр хэн бэ” гэдэг бас сонин л доо. Харин сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Тэд амралтын өдрүүдээр баярын шампанскаа буудуулсан ч байж мэднэ. Иймэрхүү сонин содон үйл явдал Монголын улс төрийн энэ долоо хоногийн сэдэв байх болно. Ингэснээр, хэдхэн хоногийн өмнө, том төслүүдээ хөдөлгөж, үйл ажиллагаагаа бахтай дүгнэж байсан хамтарсан Засгийн газар өнөөдөр зад үсэрлээ. Дагаад, Монголын улс төрд ойрд байгаагүй их хөдөлгөөн үүслээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна