Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч Төрийн банк улс орны өнцөг булан бүрд байрлах 500 салбар нэгжийнхээ 4000 орчим ажилтны идэвх оролцоогоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” нөлөөллийн аяныг зохион байгууллаа.
2018 оноос хойш зохион байгуулж буй “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төрийн банкны хамт олон орон даяар 7,000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж, зориулалтын хогийн цэгт төвлөрүүлсэн бол энэ жил 8,000 гаруй га талбайгаас 1,000 орчим тонн хог хаягдал цуглуулж, хогийн цэгт төвлөрүүлээд байна.
Төрийн банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, тогтвортой хөгжлийг түүчээлэгч, үндэсний тэргүүлэгч “ногоон банк” байх зорилтынхоо хүрээнд, хүрээлэн буй орчин, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сайн үйлсийн аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг банкны үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна.
Тухайлбал, үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилан ялгах, худалдан авалтын бодлогоороо дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг дэмжих, экологийн боловсролыг олон нийтэд түгээх зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, хот дотор ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Төрийн банк 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой, ногоон хөгжлийг эрхэмлэж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Үүний үр дүнд, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл өнгөрсөн онд 2023 оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт хүрсэн. Тэр дундаа, ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээлийг зах зээлд нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бизнесийн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Түүнчлэн өнгөрсөн оны босгон дээр Төрийн банк тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бондыг амжилттай санал болгож, 10.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн. Харин энэ онд олон улсын зах зээлд ногоон бонд гаргахаар санхүүгийн салбарт нэр хүнд бүхий “MUFG” олон улсын санхүүгийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч, “S&P Global Ratings” байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр хамтралаа эхлүүлээд байна. Ингэснээр Төрийн банкны тогтвортой, ногоон зээл, санхүүжилтийн хэмжээ ойрын жилүүдэд ч өсөх төлөвтэй байна.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна