Хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын өнөөдөр 10:00 цагт Улстөрийн зөвлөлөө хуралдуулахаар болжээ. Тэд ихэд итгэлтэйгээр орон нутагт ажиллацгааж байв. Гэтэл шөнө тэдийг МАН-ынхан “жийчихсэн” болохоор ийн хурлаа зарлахаас аргагүйд хүрэв.
Засгийн газарт АН-аас найман сайд бий. Мэдээж тэднийг дагасан Элчин сайд, консул, БЭТ, Бүтээмжийн менежер, агентлаг, газар хэлтсийн дарга нар гээд олон хүн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан.
Гэвч МАН-ын ЕНБД Я.Содбаатарын “Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улстөрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээг зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд” гэдэг үгнээс харахад хэдхэн АН-ыг засгаас гарахад нөлөөлсөн гэдгийг тодорхойлсон.
Хамтын гэрээгээ удаа дараа зөрчсөн хүмүүс нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Д.Ганбат гэдгийг бүх мэддэг болсон. Тэд эцэстээ Засгийн газрыг “унагах” “Огцрох амархан” хөдөлгөөний жагсагчдын шаардлагад гарын үсэг зурж, ёстой л эцсийг нь үзэхээр улайрсан. Эцэст нь намаа засгаас гаргаад шидчихлээ.
Одоо АН-ынхан хэрхэх вэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг зарим сайд хөнджээ. Түүнчлэн нэгэнт “том” эрх ашгаа өмнөө тавьж, хамтарсан засагт орчхоод өөрсдийн “арчаагүй”-гээс хөөгдсөн юм чинь нэгэнт дэмжиж эхлүүлсэн ажлаа одоо гоочилж, муулах хэцүү гэх асуудлыг ч ярьсан байна.
Тэгээд ч Засгийн газрын хамгийн хүнд салбаруудыг үүрч явсан сайдуудын ажлыг хэдхэн гишүүн харлуулж, намаар нь "шороо" өмхүүлсэн нь яалт ч үгүй үнэн.
Юутай ч унасан бөх ууртай гэгчээр дээрх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг гэж үзээд байгаа аж.
Эх сурвалж: Erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
103.57.94.254
Гэрээ унагасан нөхөд хариуцлага үүрэх нь зүй! Шинэ засагт Оюун-Ээрдэнийг Гантөмөрийн оронд тавиад зүтгүүлэхээс өөр сайн зам үгүй !
Хариулах202.126.89.18
Би аль нэг нам эвсэл,холбоо аан, хувь хүнийг дэмжигч биш Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль дүрэм,журам намуудын дүрэм дээр түшиглэж хэлэхэд эдгээр УИХ-н гишүүд харин улс эх орноо бодсон зөв зүйл дээр дуугарсан шагнамаар хүмүүс шүү.Шийтгэвэл ардчилалын үнэт зүйл байхгуй болно.Эд нарын амнаас MSC-г хамгаалсан ганц ч үг дуугараагүй.Эсвэл ардчилсан нам бодлогоо өөрчлөөд Монгол улс, ард түмний эсрэг ажиллахаар болчихсон юм уж
Хариулах66.181.181.184
Энэ жагсаалын ард нүүрс тээврийн том машинтай этгээдүүд мак оджаргал рио тинто бүгд маш их зохион байгуулалтай улс орны исрэг хувилдаан байгаа шүү цагдаа тагнуул ажиллах хэрэгтэй бна
Хариулах103.168.34.215
АН шинэчлэгдэх, Элбэгдорж, Баярцогтын хавхнаас гарах анхны алхам
Хариулах14.1.81.191
Намаа, улс орноо, ард олноо золиослоод Элбэгдоржийгоо, Оджаргалыгаа аварлаа даа!!!
Хариулах14.1.81.191
Эх орноос Элбэгдорж илүү, Олон түмнээс Оджаргал илүү гэдэг хүмүүс, улс орноо, ард олноо, намаа, намын нөхдөө балаллаа даа,
Хариулах103.212.118.207
Өөрийн намын өчнөөн олон хүний амьдрал улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэдэг намынхаа эсрэг ажилладаг новшнуудыг намаасаа хөө жагсаалтын дараагийн улсуудыг гишүүн болгочих
Хариулах202.126.89.68
Хамтран ажиллах гэрээ байгуулаад ажлаа хийгээд явж байтал нэг санаа бодолтой байх ёстой хэсэг нөхдүүд нь эсэргүүцээд наад ажил чинь буруу байна больцгоо, тарцгаа гээд байвал юу болох вэ! МАН хөөгөөд явуулах нь буруу биш байх.
Хариулах202.55.188.92
Зөв улс орноо боддоггүй хүмүүст хариуцлага чанга өг
Хариулах66.181.183.120
Сайн зөв сөрөг хүчин байх нь улс эх оронд ашигтай