МАН-ЫН БАГА ХУРАЛ: Д.Амарбаясгалангийн байр суурь уур амьсгалыг зөөллөж, салхи Хамтарсан Засгийн тийш эргэжээ

Moderator
2025/05/21

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлаар Хамтарсан Засгийн
газар цаашид байх уу, Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах уу гэдэг асуудлыг
хэлэлцэж байгаа юм. Хурлын эхэнд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын
тайлангаа тавьжээ. Түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимд нэг ч хүн алга ташаагүй гэнэ.
Өөрөөр хэлбэл, заалны уур амьсгал “эвгүй” байсан аж

Харин дараа нь Бага хурлын гишүүд асуулт асууж, албан тушаалтнууд хариулт өгч, үг хэлэх
үе эхлэхэд хамгийн түрүүнд асуулт асуусан н.Нэргүй гэдэг хүн УИХ-ын дарга
Д.Амарбаясгалангаас “Танаас шууд асууя. Та Ерөнхий сайдтай хамт байгаа юу” гэж тулгаж
асуусан байна. Спикер түүний асуултад “Шууд хэлье. Би Ерөнхий сайдтай хамт байгаа” гэж
хариулжээ. Түүнийг ингэж хариулсны дараа танхимд алга ташилт нижигнэж, уур амьсгал ч
зөөлөрсөн байна.


Улмаар асуулт асууж, үг хэлж буй гишүүд ерөнхийдөө Хамтарсан Засгийн газрыг дэмжих
талдаа болж ирсэн гэнэ. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэйгээс 40 гаруй гишүүн асуулт
асууж, үг хэлэх бөгөөд одоогоор үргэлжилж байгаа юм байна.


Илэрхийлсэн байр суурийг тухайлж хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын
хорооны дарга Х.Нямбаатар "Нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашиг,
гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай" гэж Бага хурлын гишүүдэд
уриалсан аж.


Хэвлэл мэдээллийн байгууллага хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордон руу ирсэн
Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонсоход яриа өгөхийг зөвшөөрсөн гишүүдийн олонх
нь Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг
илэрхийлсэн бөгөөд бид шууд дамжуулсан билээ.  


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.49
    2025/05/23

    Нилээдгүй гишүүд Хамтарсан ЗГыг үргэлжлүүлэн ажиллуулах саналтай бсан юм бол үг хэлээгүй олигархуудын төлөөлөл болсон нөхөдүүд л засгийг унагаах санал өгсөн нь тодорхой бна даа

    Хариулах
  • 103.212.162.174
    2025/05/22

    Халтар хошного хөөрсөн гантөмөр доржханд нарыг гудамжинд гарга

    Хариулах
  • 202.55.188.105
    2025/05/21

    Засгийн газар тогтвортой байхнь илүү өгөөжөө өгнөө

    Хариулах
    • 203.91.115.45
      2025/05/21

      Зөв

  • 202.55.188.105
    2025/05/21

    Зөвөө зөв

    Хариулах
  • 59.153.115.71
    2025/05/21

    Hamtrsad sain ajillaasai eh oron min saihan hugjij ard tumnii amidral saijraasai ta buhend ajlin amjilt husei

    Хариулах
  • 66.181.160.97
    2025/05/21

    Хамтарсан ЗГ ыг дэмжиж бна

    Хариулах
  • 103.212.117.128
    2025/05/21

    Хамтарсан ЗГ байсан нь зөв

    Хариулах
    • 66.181.178.56
      2025/05/21

      Засаг огцруулж тоглохоо одоо болъё, Засаг огцорлоо гхд ард иргэдийн амьдрал улам л дордоноуу гэхээс дээрдэхгүй, урд нь ч тийм л юм болж бсан шүү

  • 202.9.41.89
    2025/05/21

    Цаашид ч хамтарч ажилласан нь илүү

    Хариулах
  • 59.153.112.254
    2025/05/21

    Хамтарсан ЗГ ажлаа үргэлжлүүлэн явуулах нь зөв

    Хариулах
  • 66.181.182.82
    2025/05/21

    Хамтарсан ЗГ цаашид үргэлжлээд явах ёстой

    Хариулах
  • 203.91.115.48
    2025/05/21

    Zov zov

    Хариулах
    • 66.181.183.244
      2025/05/22

      Хамтарсан засгийн газрыг ажиллуул зөвөө