Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна.
Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ. Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо