Цагдаагийн алба хаагчийг автомашинаар мөргөж, дээгүүр нь гарсан жолоочийг шалгаж байна

Moderator
2025/02/13

Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-н 19-р хороо Зайсангийн “Ази фарм” өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгахад “Lеxus570” маркийн тээврийн хэрэгслийн жолооч, 47 настай Э албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон.

Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.