АН-ын дарга Л.Гантөмөр хамтарсан засагт орж, Шадар сайд болсныхоо горыг ч өдөр бүр амсдаг болж дээ.
Угаасаа найман жил гудамжинд лааз өшиглөсөн намынхан нь бүгд л ажилтай болж, албан тушаалд тухлахыг бодож байгаа нь гарцаагүй. Атал АН-ын гишүүд арай олуулаа болохоор бүх Л.Гантөмөр бүх гишүүнээ баярлуулж чадахгүй нь тодорхой.
Ядах нь ээ, АН-ын гишүүд бусадтай адил хайрцаглагдаж, буруугаа дотооддоо хэлэлцдэг хүмүүс ч биш. Дотоод ардчилалтай хэмээн хаа сайгүй цээжээ дэлдэж явдаг.
Сүүлийн өдрүүдэд Л.Гантөмөрийн парламентын сонгуулийн жагсаалтад багтаасан Ц.Мөнхтуяагийн ёс зүйгүй үйлдлүүд, УИХ-ын гишүүнээс хэзээ, мөдгүй татагдах дөхөөд буй Д.Цогтбаатар, хамтарсан засгийг огцруулах санаачилга гаргасан Ч.Лодойсамбуу гээд АН-ын даргын “шүд, толгойн өвчин” мэт болсон хүн олон бий.
Намын удирдлагууд нь өөрийг нь тоохгүй болохоор үсрээд гараад ирдэг өнөөх “Өвөрхангай”-н гэх тодотголтой Т.Хасбаатар АН-ын дарга Л.Гантөмөрөө хөөж явуулаад зогсохгүй, МАН-ынхан түүнийг тосоод ав гэж мэдэгдэх юм байх өө. Хаврын улстөр ч хачин, жигтэй явдлаар дүүрэн байх нь дээ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана