Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймгийн удирдлагын эрх мэдэлд шилжүүлээд байна.
Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах байр суурийг илэрхийлэв. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: -Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй байна. Өмнө нь Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комиссоос өвөл, хаврын уралдааныг хориглосон байхад бид мөн хязгаарласан захирамжаа гаргачихдаг байсан. Одоо болохоор биднийг шийд гээд орхичихлоо. Асуудлыг хоёр талаас нь авч үзэх ёстой. Уяачдын талаас нь авч үзвэл буруу зүйл биш байгаа юм шиг. Гэтэл хүүхдийн эрх талаас нь харвал хорих ёстой болоод байна.
Би хэдий адуу мал төдийлөн сонирхдоггүй ч уяачдын эрхийг зөрчиж болохгүй.
Аль аль талынх нь байр суурийг сайн сонсох ёстой юм байна. Уяачид болон хүүхдийн эрхийн байгууллагын саналыг сонсоё.
Сүүлийн таван жилд Дархан-Уул аймагт хурдан морины уралдаан болоод хүүхдийн эрүүл мэнд, эрх нь зөрчигдсөн үү гэдгийг авч үзье. Хүүхдүүд хурдан морь унахдаа яг өөрийнхөө хүслийг дагаж байна уу гээд олон талаас нь авч үзэх шаардлагатай. Мэдээж нэгдүгээрт хүүхдийн эрүүл мэнд, эрхийг нь авч үзэх ёстой.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана