Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ 3-р сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай байна” гэлээ.
Тус компани зүүн болон төвийн үйлдвэртээ хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Борлуулалтын цэгүүдийн захиалгын дагуу хоногт 2500-3000 тонн түлшийг борлуулалтад гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 26 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна гэж тус компаниас мэдээллээ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана