Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс Монгол Улсын хамгийн залуу Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, “Парис-2024” зуны паралимпын наадмын алтан медальт тамирчин Уламбаярын Сүрэнжавын түүхэн амжилтыг үнэлэн хоёр өрөө байр гардууллаа.

У.Сүрэнжавын хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас төрөн гарч, паралимпын спортын түүхэнд Монголын анхны эмэгтэй аварга болж, дэлхий нийтэд Монгол хүний авьяас чадвар, тэсвэр хатуужлыг бахархуулсан түүхэн ялалтыг бүтээсэн.

Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “ Таны гаргасан гайхамшигт амжилт Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж, ирээдүй хойч үеийнхэнд үлгэр дууриалал, урам зориг болж байна. Завхан нутгийн ард түмэн таны ялалтыг өндрөөр үнэлж, бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.
Энэхүү хүндэтгэл нь Завхан нутгийн зон олны халуун сэтгэлийн илэрхийлэл болж, тамирчны дараагийн спортын амжилтад итгэл, урам зориг өгсөн арга хэмжээ болж өндөрлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
202.21.117.194
....
Хариулах