“Erenneews.mn” сайтын сэтгүүлч Р.Саруултөгс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үедээ хувийн компаниудын өмчийн маргаанд нөлөөлөх алхам хийсэн нь хууль бус үйлдэл гэж үзэн АТГ-т шалгуулахаар өглөө.
Тухайн үед Б.Энхбаяр 2024.01.16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн байдаг.
Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, 2 компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон нь илэрхий байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг түгээсэн Б.Саруултөгсийг Б.Энхбаяр “нүүрсний машинтай сэтгүүлчдийн нэг” хэмээн гүтгэж, өөрийнх нь нэр төрд халдсан мэт тайлбарыг цахим орчинд түгээсэн.
Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр өөрийнх нь талаарх мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг нүүрсний хэрэгт холбогдолтой мэт ярих болсон нь хууль бус үйлдлээ нуух шалтаг болгож байгаа юм.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана