Мэдрэмжтэй хувцаслалт, чадварлаг дуулалт, чанартай бүтээлээр олноо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчдийн нэг нь дуучин Наагий.

Үе үеийн хит дуунууддаа кино шиг клип хийлгэдэг тэрбээр энэ удаад өөрийн жүжиглэх авьяасаа хөгжүүлж давгүй жүжигчин болсон гэдгээ “Чи ямар гоё юм бэ” клипээрээ батлав.Тодруулбал, Фантастик продакшны найруулагч Б.Тамир “Чи ямар гоё юм бэ” дууны клипний найруулагчаар ажиллаж, дуучин Наагийг жүжигчний хувьд дасгалжуулсан байх юм. Улмаар клипэнд УДЭТ-ийн жүжигчдийг туслах дүрд тоглуулан, топ модель О.Уянга, хилийн чанадад Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа Г.Гансүх нарыг тоглуулан кино шиг клипний түвшинг ахиулсаар байна.

Дуучин Наагий өмнө нь өөрийнхөө хэд хэдэн клипэнд тоглож байсан ч өөрийнхөө шалиг, Уянгын шуламлаг зан толгой цустах хэмжээний дүр бүтээж яваагүй юм. Моделиудтай эн зэрэгцсэн дуучин эр энэ дүрээрээ өөрийгөө ч эвдсэн харагдсан нь найруулагчтай шууд хамраалтай аж.
Өөрийгөө ч өрөөлийг ч “эвдэн” өөр өнцгөөс харуулсан “Чи ямар гоё юм бэ” дууны клипийг хүргэж байна.
"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК 2025 ОНД 593.1 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖ, ТӨСӨВТ 246.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ, 72 ТЭРБУМЫН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
ЦУОШГ: 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа Амарбаясгалангийн БАЯР
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа