Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, үнэн, эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг цахим хуудсандаа нийтэлж, хандалтаа өсгөхийг зорьж байна.
Мэдээлэл гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас л “гардаг” зүйл биш. Цахим орчинд хүссэнээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Ялангуяа хүүхдийн эрхийг.
Зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих нь түгээмэл байгааг халах, нийтийн соёл, хандлагыг төлөвлшүүлэхэд иргэн бүр хувь нэмэр оруулах нь чухал байна.
2024 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтээр 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй үүнээс Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байгаа бол хүн амын дунд эмэгтэйчүүд 50.5%, харин 49.5 хувь нь эрэгтэйчүүд, насны бүлгээр нь авч үзвэл 36.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд эзлэж байна.
Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн 5 жилийн хугацаанд 30.689 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 6.736 бүртгэгдээд байна.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 83,4 хувь нь цахимаар залилах, 5.8 хувь нь худал мэдээлэл тараах, 3.4 хувь нь Кибер аюулгүй байдлын эсрэг, 0.6 хувь нь Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, 0.6 хувь нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, 6.3 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.
Мөн нийгмийн бухимдал стресс, хүн хоорондын харилцааны алдаанаас үүдэлтэй гудамж талбай олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэх зэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсч, нийт гэмт хэргийн 20.8 хувийг дангаар эзэлж байна.
Иймд цахим орчинд хүн нэр төр, алдар хүндэд халдах, мэдлэг, мэдээлэлгүйгээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, гудамж, талбай, олон нийтийн газар иргэд нэг нэгнээ үл хүндэтгэх, бусадтай сөрөг харилцах, танхайрах, бусдын эрхэнд халдах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үндсэн зорилго, чиглэлтэй юм.
Энэхүү арга хэмжээний үндсэн зорилго, чиглэлээс гадна Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи худалдаалахгүй байх заалтыг хэрэгжүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн А/1467 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрахын зэрэгцээ 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон худалдаалахгүй байх тал дээр хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, иргэд, олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх явдал юм.
Дээрх хугацаанд 2.898.139 зөрчил бүртгэгдсэнээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 1.072 зөрчилд 728 иргэн, 249 хуулийн этгээдийг 1.705.420.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 261 зөрчилд 226 хүн, 24 хуулийн этгээдийг 194.850.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн.
Мөн 15-18 насны 28 хүүхэд, 15-21 насны 130 хүүхэд, залуучууд эрүүлжүүлэгдсэн гэсэн тоон мэдээтэй байна.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн ажлыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч СиЮ, Жи-Эс 25 компаниудтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 сарын хугацаатай нийгмийн зорилтод бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэн зохион байгуулж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХЙИ ГАЗАР
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Дээрх хууль, эрх зүйн орчноос гадна Боловсролын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гарч, дараах ар га хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгосон байна. Үүнд:
Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах зэрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой хэрэгжүүлж байна.
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ҮЙЛДСЭН БОЛОН ЭСРЭГ ҮЙЛДЭГДСЭН
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 897 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 10.3 хувиар буурсан, насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн 2413 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 629 хэргээр буюу 35.3 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улс 1989 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон. Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж заасан.
УРИАЛГА
Зорилго: Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, нийгмийн хариуцлагын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ ажилд бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг уриалахад оршино.
Хамтран ажиллах байгууллага:
1. Боловсролын яам
2. Цагдаагийн ерөнхий газар
3. Монголын Сурагчдын холбоо ТББ
4. Худалдаа, үйлчилгээний CU, GS25 сүлжээ дэлгүүр
Холбогдох хууль, эрх зүйн орчин:
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн А/1467 дугаар захирамж
Үндсэн уриалга:
Худалдаа, үйлчилгээний салбарт 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл, 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон, ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байцгаая.
Хуулиа хамтран хэрэгжүүлье-Соёл танаас эхэлнэ.
Боловсролын яам
Цагдаагийн ерөнхий газар
Монголын Сурагчдын холбоо ТББ
Худалдаа, үйлчилгээний CU, GS25 сүлжээ дэлгүүр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын тайлангийн хурал боллоо
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа
2025 онд анхны “20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Сэтгэгдэл бичигдээгүй байна