Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д өнөөдөр (2024.11.11) оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болжээ.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс орнуудтай эн зэрэгцэж буйг тодотголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой
гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана