Авто тээврийн үндэсний төвөөс автомашины улсын дугаарын дуудлага худалдааг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цахимаар явуулдаг болсон. Өнгөрсөн пүрэв гарагт тус цахим хуудсаар явагдсан дуудлага худалдаагаар 0001УКУ улсын дугаар 166 сая 100 мянган төгрөгт хүрч, зарагджээ. Энэ нь одоогоор хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины дугаар болж байгаа юм. Тухайн 166 сая төгрөгийн үнэ бүхий 0001УКУ улсын дугаар нь Prius маркийн автомашинд худалдан авсан байна.
Дуудлага худалдаанаас дугаар авах процессыг дурдвал, дугаарт хамгийн дээд үнийн захиалга өгснөөс хойш 2 минутын дотор үүнээс дээш үнийн санал ирэхгүй бол ялагчаар тооцож, дугаарыг тэр үнээр нь худалдахаар тогтож, тухайн дугаарыг зарагдсан төлөвт оруулдаг байна. Ялагч болсон оролцогч 24 цагийн дотор төлбөрөө төлөөгүй бол дуудлага худалдааг хүчингүй болгодог аж.
Харин эдгээр дуудлага худалдаанаас олсон мөнгийг хүүхдийн төлөөх санд төврүүлдэг юм. Одоогоор дуудлага худалдаагаар нийт 11930 дугаар борлуулж, 21 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөөх санд төврүүлжээ. Энэ мөнгийг доорх 3 зүйлд зориулан зарцуулдаг юм байна. Үүнд:
Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын хөрөнгөд,
Олон улсын уралдаан, тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлсэн хүүхдүүдийг урамшуулахад,
Олон улсын тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зарцуулахаар зохицуулдаг байна.

Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана