Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 11:01 цагийн үед БНСУ-д ажиллаж байсан 30 орчим насны монгол иргэн үйлдвэрийн осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, БНСУ-ын Жооллабукдугийн Гимжеси мужийн Бэксанмён хотод тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэх үйлдвэрт ажиллаж байсан монгол ажилчин А (30 орчим насны) агаарын ажлын тавцан болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн хооронд гацжээ.
Улмаар монгол иргэнийг яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч харамсалтайгаар шархаа даалгүй нас барсан байна. Тухайн үед тус улсын гал сөнөөгчид ослын газарт очиход н.А-г цуг ажиллаж байсан хүн нь аварч, амьсгалын замын эмчилгээ хийж байсан гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар ослын талаар тус улсын Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана