ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг 55 сая төгрөгийн хахууль авч байхдаа үйлдэл дээрээ баригджээ

Moderator
2024/10/17

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг 55 сая төгрөгийн хахууль авч байгаад өчигдөр үйлдэл дээрээ АТГ-ынханд баригджээ. Тус хахууль нь дүүргийн эмнэлгийн барилгын тендертэй холбоотой гэж АТГ мэдээлэв. Түүнчлэн Н.Одончимэг-ийн гэрт нэгжлэг хийж, 400 сая төгрөг хураан авчээ.  Н.Одончимэг-ийг 48 цагийн хугацаатай саатуулсан ба үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэх аж.