Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.10.02/ мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр: 2024 оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 1 хүртэл зөрчлийн шинжтэй 144 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Зөрчлийн шинжтэй 116 гомдол ирснээс 53-ыг нь шийдвэрлэж, 63 нь ажиллагаанд байна. Гэмт хэргийн шинжтэй 28 бүртгэгдсэн. Үүнээс дөрвийг нь шийдвэрлэж, 24-ийг нь шалгаж байна.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг орон нутгаар ангилж үзвэл, Ховд аймагт хоёр, Завханд нэг, Говь-Алтайд гурав, Булган хоёр, Өвөрхангайд гурав, Өмнөговь нэг, Дундговь нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр нэг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст гурав Сүхбаатар, Дорнодын цагдаагийн хэсэгт тус бүр нэг гомдол бүртгэгдээд байна. Нийт гаргасан гомдол мэдээллээс 23 нь орон нутагт, тав нь нийслэлд байна. Гомдол гаргагчийг ангилж үзвэл МАН-аас 11, АН-аас 12, иргэнээс тав байгаа юм.
Зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг зүйлчлэлээр ангилж үзвэл:
Зөрчлийн тухай хуулийн 8.8.1 дэх хэсэг эд хөрөнгө устгах, гэмтээхтэй холбоотой 23,
Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.2 зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн 20,
Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.2 хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан 19,
Бусад 54, нийт 116 зөрчлийн дуудлага ирсэн байна.
Зөрчлийн шинжтэй гомдол гаргагчийг ангилж үзвэл МАН 48, АН 34, ХҮН 5, Ард түмний олонхийн засаглал тав, ИЗНН тав, иргэнээс 20 зөрчлийн гомдол иржээ.
Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга:
-Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд зааснаар сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг зүйлчилсэн. Одоогоор ирсэн гэмт хэргийн шинжтэй 28 гомдлоос 57 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа. Гомдол ирсэн даруйд цагдаагийн байгууллага хуульд заасан хугацааны дагуу мөрдөн шалгадаг. Бусдын нэр хүндэд халдаж байгаа тохиолдлууд цахим хуудаст ихэнхдээ цацагдаж байгаа учир шалгахад хугацаа шаарддаг. Одоогоор бүх гомдол гомдлын шатанд шалгагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна