Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгээр өвчилсөн өвчтөний тоо 154 тохиолдлоор их байна

Moderator
2024/09/27

Монгол Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

  • 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,
  • 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,
  • 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна. Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад  хандах юмуу ХӨСҮТ-ийн "Улаан тууз" эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв анхааруулж байна.