Б.Баттүшиг: “Парис-2024” олимпын наадмын үеэр тамирчдаа дэмжих, улсаа сурталчлах зорилгоор “Монголиан хаус” эвент хотхон байгуулна

Moderator
2024/07/02


Энэ удаагийн дугаарын нэгэн сэдэв нь “Парис-2024 олимпын наадам. Бид Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшигийг зочноор урин ярилцлаа.

Тэрбээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 2017, Ерөнхийлөгчөөр 2022 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Олон Улсын Олимпын хорооны гишүүнээр 2020 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.


- Та бизнесийн салбарын төлөөлөл төдийгүй спорт-олимпизмыг Монголд Улсад түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй нийгмийн зүтгэлтэн болжээ. Энэ жил олимпын жил учраас асуухгүй, ярихгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бол Олимп. Монголын баг, тамирчдын олимпын амжилтыг хэрхэн төсөөлж байгаа вэ?

- Олимпын өмнө баг, тамирчдын амжилтыг урьдчилан хэлэхээс үнэндээ болгоомжилж байна. Бодит байдлыг дэвэргэх, эсвэл дэгстүүлэх, хүлээлт үүсгэх нь тамирчдад сэтгэлзүйн хувьд эерэг сөрөг, тал талын нөлөө үзүүлдэг. Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод анх оролцож эхэлснээс хойш зуны олимпын наадам бүрд амжилтаа ахиулж, олимпын наадамд оролцох тамирчдын тоо, өвлийн олимпын наадамд алгасахгүй оролцсоор ирсэн амжилт давтагдах нь эргэлзээгүй.

Цар тахлын үед ч бид хүнд нөхцөл байдлыг даван туулж, амжилтаа хадгалж “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд хоёр тамирчнаа оролцуулсан нь амжилт байсан. Монгол Улс 3,5 сая хүн амтай хэдий ч Олимпын 30 медальтай. Монголоос хамаагүй их хүн амтай зарим улс орны баг, тамирчдаас медалийн тоо, чанараар илүү амжилт үзүүлсэн байдаг. Үүнийг би дэлхийн амжилтын нэг гэж ойлгодог. Монголчууд цаанаасаа спортын авьяастай ард түмэн гэж боддог.

Франц улсад болох энэ удаагийн олимпын наадамд манай багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын тооны харьцаа бараг 50:50 хувьтай байгаа нь Олон Улсын Олимпын Хорооны дэвшүүлж буй жендерийн тэгш байдлын зарчим, НҮБ-ын баримтлалыг бид бодит байдалд хэрэгжүүлж чадаж байгаагийн нэг илрэл юм. Мөн “Парис-2024” олимпын наадмын үеэр Монгол Улсаа дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ төлөвлөн Парис хотын “La Vilette” цэцэрлэгт хүрээлэнд “Монголиан хаус” байгуулж, монгол гэрээ барин тайз засаж, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа сурталчлах эвент зохион байгуулах юм.

Бид тэнд монгол гэртээ зочдыг хүлээн авч, Олимпын наадмын 16 хоногт улсаа сурталчилна. Уг эвентүүдийг МҮОХ-ны ажлын хэсэгтэй хамт Модерн Номадс ХХК-ийн М.Есөнмөнх захирал болон Тэнгэр ТВ тэдний баг хамт олон зохион байгуулахаар сүүлийн хэдэн сарын турш уйгагүй ажиллаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байна.

Мөн үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монголын багийн олимпын үеийн нислэгийн тийзэнд хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ “Парис-2024” Олимпын наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг Япон улсаас үнэ төлбөргүй тээвэрлэх асуудлыг шийдвэрлэлээ. Монголын Үндэсний Олимпын Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй дэлхий дахинд Монгол  Улсыг сурталчлах “Монголиан Хаус” төсөл болон Монголын баг тамирчдаа  дэмжин хамтран ажиллаж буй  байгууллага, компаниудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Монголиан Хаус” хотхондоо Олон Улсын Олимпын Хорооны зуу гаруй гишүүдээс урих төлөвлөгөөтэй байна. Тэдний дунд зарим улсын төрийн тэргүүнүүд, төр засгийн өндөр албан тушаалтнууд, бизнесмэнүүд цөөнгүй бий.

Бидний бас нэгэн том зорилго бол Олон Улсын Олимпын Хорооны 2027 оны чуулганыг, цаашлаад 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэх амбиц юм.

Залуучуудын олимпын наадам 2018 онд Аргентин улсад болсон. 2022 оных Африкийн Сенегалд болох байсан ч олимпын наадам зохион байгуулахад бэлэн биш байсан учраас 2026 онд зохион байгуулахаар болсон юм. Тун удахгүй 2030 онд зохион байгуулах улс орнуудын саналыг хүлээж авна. Тийм учраас Монголд залуучуудын олимпын наадам зохион байгуулах боломж, бололцоо байгаа гэж харж байна.

Олимпын наадмыг зохион байгуулахад  нь ямар ч өндөр хөгжилтэй улс оронд эдийн засаг, санхүүгийн ачаалал, дарамт ихтэй байдаг бол залуучуудын олимпын наадмын тамирчдын зардлаас эхлээд бүх зүйлийг зохион байгуулагч тал биш Олон Улсын Олимпын Хороо дэмжиж ажилладаг. Тийм учраас “Монголиан хаус”  төслийн нэг том зорилго нь улсаа сурталчлах, тамирчдаа дэмжих, мөн том арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх авах ажил дээр дэмжлэг авах юм. Тэгж чадвал Хүй долоон худагт ч юм уу улсаас дэмжиж санал болгох газарт нь шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах, ойролцоо нь тамирчдын хотхон байгуулах бололцоо гарна. Дараа нь тэдгээр хотхон, хорооллыг иргэдэд ипотекийн зээлээр өгөх, дэд бүтцийг тавьж өгөх гэх зэрэг бүтээн байгуулалтыг давхар шийдсэн бусад Олимп хийсэн орнуудын амжилтай жишээ бий. Олимпизм бол зөвхөн спортын хөгжлийг дэмжих бус спортоор дамжуулан тухайн улс орны нийгэм, эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ, төр засагт ямар дэмжлэг болох вэ, хүн амын эрүүл мэндийг яаж хамгаалах вэ гэдэгт бодлого, үйл ажиллагааны зорилгоо чиглүүлдэг.

- Та Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, мөн Олон Улсын Олимпын Хороонд гишүүнээр сонгогдсон. Монголд мэргэжлийн спортын болон олимпизмын үзэл санааны хөгжлийг хэрхэн үнэлж, цаашдын ирээдүйг нь хэрхэн төсөөлж байна вэ?

- Монгол Улс Олон Улсын Олимпын Хорооны гишүүнтэй Азийн цөөхөн улс орны нэг юм. Олон Улсын Олимпын Хорооны дүрэм, Харти, олимпын төрөлд ямар спортыг оруулах, олимп зохион байгуулах эрхийг аль улсад өгөх зэрэгт санал өгөх томоохон Олимпын бодлогын шийдвэр гаргалтад санал өгөх эрхтэй гэсэн үг юм.

Олон Улсын Олимпын Хороо Монгол Улсаас хоёр дахь удаагаа гишүүн сонгосон нь энэ юм. Өмнө нь Ш.Магван гуай 1977-2007 он хүртэл сонгогдон ажиллаж, түүнээс хойш хүндэт гишүүнээр байгааг монголчууд мэдэх байх. Миний бие 2007 оноос хойш 13 жилийн дараа буюу 2020 онд тус хорооны гишүүнээр сонгогдсон. Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 2017 оноос, өдгөө ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж буй нийт хугацаандаа нэлээн хэдэн олимпын ард гарчээ.

Монголд спорт нийгмийн том сэдэв болж хараахан чадаагүй л байна. Олимп болохоор л хэдэн тамирчнаа ярьдаг, бусад үед нийтийн биеийн тамир, спорт олон нийтэд хүрдэггүй байсан. Олон улсын тэмцээн зохион байгуулахад үзэгчид цөөн байгаа нь олон нийтийн дунд спорт төдийлөн дэлгэрээгүй байгаагийн нэг илрэл юм. БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс орнуудаар жишээлээд харахад тэнд олимпын спортын олон төрөл үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Ямар нэг тэмцээн боллоо гэхэд хүмүүс ажлаасаа чөлөө аваад ирж үздэг. Тэмцээний заал, талбай үзэгчдээр дүүрсэн байдаг. Гэтэл манайд олон улсын томоохон тэмцээн уралдаан болж байхад үзэгч байдаггүй. Хөдөө орон нутагт зарим спортын төрөл огт хөгжөөгүй, хоёр гурван төрөл арай илүү хөгжсөн байдаг.

Спортын төрлүүд нийтийг хамран биеийн тамир хэлбэрээр эхлээд хөгжиж байж тэр явц дундаас мэргэжлийн тамирчид төрдөг. Ямар гоц гойд авьяастай хүүхэд энэ байдлаас болоод авьяасаа нээж чадахгүй үлдэж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бид энэ талд илүү анхаарч, Олон Улсын Олимпын Хорооноос хэрэгжүүлж буй олимпын үнэт зүйл болон боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байгаа



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.75
    2024/08/14

    ANUSDI80955877

    Хариулах
  • 87.147.145.135
    2024/08/14

    Амандаа алтан халбагатай төрсөн хүүхэд мөнгө л гэж мэдэх биз ээ

    Хариулах
  • 127.0.0.1
    2024/08/09

    Ar1uka bn

    Хариулах
  • 66.181.191.148
    2024/08/09

    asd

    Хариулах
  • 127.0.0.1
    2024/08/09

    sadf

    Хариулах
  • 127.0.0.1
    2024/07/31

    Tariatiin_EserguuWas Here

    Хариулах
  • 127.0.0.1
    2024/07/31

    Tariatiin_EserguuWas Here

    Хариулах
  • 139.5.219.189
    2024/07/31

    test

    Хариулах
  • 139.5.219.189
    2024/07/31

    psda

    Хариулах
  • 129.205.113.199
    2024/07/13

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 202.72.245.220
    2024/07/12

    mongoliin mongoor bayjsan luivarchid ! , charin bid yduugiin yduu

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/07/06

    Монгол улсын баялгыг самар хуу хамдаг гурван гэр бүл Гацууртийн Чинбат МАК Нямтайшир Офшорчин Су Батболд МСС Оджаргал Сахал Эрдэнэбилэг нар бол Монголын эмгэнэл шүү Нямтайшир бол хүү Номтойбаяраа УИХ шургуулж Үндэстний эвсэл нам нэрээ Үндэстнээрээ баяжуулана гэх утгийн цаана Үндэстний бүх баялаг манай гэр бүлийн гарт байна гэсэн агуулгатай Монголын бүх баялгыг хуу хамах зорилготой хүүгээ УИХ шургуулсан тэр бусдаар бол ард түмнээ баяжуулах гэдэг нь молиг үг

    Хариулах
  • 176.3.27.224
    2024/07/05

    Hulgaichuudiin huuhduudee gej...

    Хариулах
  • 66.181.184.231
    2024/07/02

    Маш худалч новшийн залуу мөнгө л хэрэгтэй МҮОХ оор оффшор мөнгөө угаадаг байх шалгах хэрэгтэй

    Хариулах