УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш болно. Энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс онцлог бөгөөд 1400 гаруй нэр дэвшигчээс 126 нь л УИХ-ын гишүүн болох эрхээ сонгогчдоос авна.
Тиймээс эрх мэдэлтэй болохын төлөө нэр дэвшиж, өөрсдийгөө таниулахаар сурталчилгаа хийсэн олон хүн урд өдрүүдэд зарцуулсан хөрөнгө, мөнгө, цаг зав нь бодогдоно. Эрх мэдлийн төлөөх шуналаа дарж дийлэхгүй, барьж чадахгүй ухвар мөчид үйлдэл хийж, ухаан солиотой арга ашиглахыг ч үгүйсгэхгүй.
Ердөө хэдхэн хоногийн өмнө элийрэгч гэгч Ц.Уянга намын дарга руугаа хэрхэн дайрч, давшилж, элдэвлэж байгааг цахим орчинд монголчууд харсан, бас үзсэн. Гомдогсод сонгуулийн үйл ажиллагаа тэгш бус зохион байгуулагдсан гэж бухимдаж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй.
Бид ардчилсан улсын иргэд. Тийм ч болохоор ардчилал гэж шууд бухимдаж, буруу, зөвийг ялгахгүй үймээн, самуун, утга учиргүй жагсаал, цуглаанд оролцох бус хуулийн хүрээнд саналаа өгч, эрхээ эдлэхийг чухалчлах ёстой.
Угаас сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн болон Төрийн бус байгууллагууд оролцож, хяналт тавьж, гадаадын хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцдог.
Мөн иргэдийн эргэлзээг үгүй хийхийн тулд нэгэнт хэрэгжүүлж, ашиглаж байгаа санал тоолох автомат машины дүнг баталгаажуулахын тулд бүгдийг буюу 100 гараар тоолох шийдвэрийг ч гаргаад буй.
Ингэж л монголчуудыг төрийн эрх байгууллага УИХ-аа байгуулахдаа хардлага, сэрдлэггүй, сэтгэл амар байгаасай гэж хүн бүр хичээж байна. Харин иргэн та саналаа өгч, санаа муутнуудын санаачилга, үгэнд автахгүй, уриалга, ухуулгыг тоолгүй эрхээ эдэлж, ирэх 4 жилийнхээ гишүүдийг сонгохыг уралж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
103.212.116.75
BOOBN XXI80955877
Хариулах