Төрийн банк салбартаа анхдагч болж хилийн хяналтын бүсэд ажиллаж эхэллээ
Монгол Улсын банкны салбарын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал
өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Энэ нь Төрийн банк хилийн
хяналтын бүсэд өөрийн салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан НӨАТ-ын буцаан
олголтыг бэлнээр олгох “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоодын анхны
долларын ATM-аар тус салбар дээр үйлчилж эхэлсэн байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ
сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Аялал
жуулчлалын тухай хуулийг баталж, олон улсын жишигт нийцүүлэн, “Нэмэгдсэн өртгийн
албан татварын тухай хууль”-д 2023.05.04-ний өдөр өөрчлөлт орсон бөгөөд уг
өөрчлөлтөөр гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд
төлсөн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийн хэрэгжилтийн
хүрээнд гадаадын жуулчдад банкны үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх тэр дундаа валют
арилжаа хийх, НӨАТ-ын буцаалтыг хүндрэл, чирэгдэлгүй олгох зорилгоор Төрийн банк
Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ын төвөө
нээлээ.
Төрийн банк нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр,
санал санаачилгыг дэмжин иргэд харилцагчдад банкны үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй
хүргэхийг зорьж ажилладаг билээ. Тэр ч утгаараа энэ удаад гадаадын жуулчдад зориулан
хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ыг нээснээр жуулчдын хувьд хамгийн түрүүнд
тулгамддаг валют арилжаа, ATM-с бэлэн мөнгө авах, НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр
авах асуудлыг нэг дор шийдвэрлэх боломж бүрджээ.
Сүүлийн жилүүдэд манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал
хандуулан олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч жилээс жилд жуулчдын
тоо өсөн нэмэгдсээр байгаа билээ. Төрийн банк өөрийн орон даяар байрлах 500 гаруй
салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ дундаж
давхаргыг дэмжих, тогтвортой хөгжлийн төлөөх урт болон дунд хугацааны зорилт
дэвшүүлэн ажилладаг.
Нээлтийн ёслолын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан хуулийг хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэн айлчлан ирсэн эрхэм хүндтэй жуулчдад банкны үйлчилгээ үзүүлж эх
орныхоо нүүр царай болох, ирсэн зочдод эерэг сэтгэгдэл үлдээх хүндтэй үүрэг хүлээж
“Шинэ нисэх касс”-ын төвөө нээж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн чөлөөт бүсэд нээгдсэн Төрийн
банкны нэгжээр дамжуулан харилцагчид олон улсын шаардлага хангахуйц ATM, КИОСК
төхөөрөмжүүдийг байршуулан иргэд, харилцагчдад 24 цагийн турш үйлчлэх аж.
Дундаж давхаргыг дэмжигч-Үндэсний тэргүүлэгч банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна