Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан: : Нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуучууд өнгөрсөн ХОЁР дахийн орой бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдууллаа

Moderator
2024/06/06

Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан:

Айлган сүрдүүлэг, нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуучууд өнгөрсөн 2 дахийн орой бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдуулсныг хэний мэдүүлгээр юу болоод байгааг бид мэднэ! Энэ бол аль нэг намын эсвэл засгийн газрын хамааралтай зүйл биш! Бие муутай эмэгтэй дүүг маань хүртэл баривчилна гэж уйлуулж айлгаж одоо болтол шокноос гараагүй байна. Ихэнх ажилтнууд маань эмэгтэйчүүд учраас маш их дээрэлхэж зарим нэгийнх нь гарыг мушгиж цагдаад эргэж хандахаар хүч хэрэглэсэн байна.

Бидний гэрээс хаа хамаагүй ухаж түнхэж, авч явсан зүйлс дотор нь ХБ-ны зээлтэй ямар ч холбоогүй хүний хувийн дэвтэр ном, гэр бүлийн хувийн зураг хөрөг, хүүхдүүдийн маань бичлэг, өсвөр насны охидын маань хөтөлдөг өдөр тутмынх нь хувийн тэмдэглэлийн дэвтрүүд, хүүд маань хүмүүсийн өгсөн хадгалаад тавьсан хадаг задгай мөнгөнүүд гэх мэт нарийн нандин гэсэн бүх зүйлсийг маань аваад явсан байна. 

Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 126 тэрбум төгрөгийн зээл аваад 260 тэрбум болгож ХБ-ны хувьд санхүүгийн ашигтай хааж, салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж хөдөө орон нутагт мянган ажлын байр бий болгосон. Одоогийн байдлаар компанийн маань бүх дансуудыг ямар ч мэдэгдэлгүйгээр хааж, хаа хамаагүй манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудын дансуудыг хүртэл хааж үлдэгдэл нь нойлолсон байна. Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулж бүрэн зогсоолоо.

Ийм улаан цайм дээрэм, хүчирхийлэл, дарамт, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй! 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2024/06/06

    Дээрэмчид шиг!!! Зэрлэг юмаа.

    Хариулах
  • 202.21.107.13
    2024/06/06

    Hen taagui haa hamaagui a ni zorgoor Yaris hun bish bailtai

    Хариулах