Сэрэмжлүүлэг: Хамарын хийдийн зам эвдэрч, зорчих боломжгүй болжээ

Moderator
2024/06/05

Өчигдөр Дорноговь аймагт их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийд рүү явах замд эвдрэл гэмтэл гарч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймд аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Мөн тус аймгийн Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт өчигдөр 18:50-19:30 цагт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автсан байна. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна