МАН УИХ-ын сонгуулийн жагсаалтаа салбартаа тэргүүлэгч, шинэ залуу боловсон хүчнээр бүрдүүлсэн хэмээн хэд хоног магтуулсан. Гэвч жагсаалтын 48 хүний ихэнх нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрээгүй хүмүүс байна.
Тухайлбал, М.Найданхүү. Тэр саяхныг хүртэл Норвегт ажиллаж, амьдарч байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр томилогдсон.
Мань М.Найданхүүг яагаад жагсаалтад байхад найдваргүй, зохимжгүй хүн бэ гэдгийг үзэл санааных нь үнэнч сэтгэлгээнээс харж болно.
Түүний хувьд ОХУ-ын ерөнхийлөгч Пунтиныг эсэргүүцэгч гэдгээ албан ёсоор зарлаж, хоёрхон хөрштэй улсын иргэн хэрнээ ОХУ-тай улстай харилцаагаа хэвээр хадгалж буй улс орнуудыг харааж зүхэгч. Тэр “Монгол хөгжинө өө. Хоёр хөршийнхөө дарамт шахалтаас олон улсын дэмжлэгтэйгээр ангижрах болно” хэмээн ердөө хоёрхон жилийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Мэдээж эдгээрийгээ өдгөө устгачхаад “энхийн цагаан тагтаа” болчихсон, УИХ-ын гишүүн болно гэчихсэн “сэрүүн зүүдэлж” явна.
Үнэн хэрэгтээ монголчуудын хувьд өнөөдөр гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тухай хамгийн эмзэг үе. Хэдий гуравдагч хөршийн харилцаа, бодлогод тулгуурлаж байгаа ч хоёр хөршөөсөө холдож, нүүхгүй нь тодорхой болсон үе.
Тийм байтал өөрөө баруунд олон жил ажиллаж, амьдарсны хэрээр сэтгэж, Монгол Улсын нөхцөл байдлыг өөрийн үнэлэлтээр дүгнэж байгаа нь тун харамсалтай.
М.Найданхүүг өмнө нь монголчууд ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдохоор асуудал үүсгэж байсан үеэс мэдэх болсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
139.5.216.84
Оросыг,путлерийг эсэргүүцдэг гэхээрээ буруу хүн гэсэн үг биш байхаа.манайд энэ фашист оросыг,тарваган фюрер путлерыг дэмжигчид яасан их бнаа.тийм этгээдүүд монголоос зайлж тэр фашист нацист үзэлдээ өмхийрсөн оросын иргэн болцгоовол яасан юм.даанч нөгөө фөшист оросууд нь бас манай мангар дуракуудыг тоохгүй л байх даа.
Хариулах