УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймагт МАН-аас Д.Үүрийнтуяа нэр дэвшихээр болсон.
Өнгөрсөн хугацаанд түүний талаарх таагүй мэдээлэл олон. Хамгийн сүүлд Төрийн хэмнэлтийн хуулиар “Эрдэнэт үйлдвэр” орлогч дарга нараа цөөлөх ёстой байсан атал албан тушаалынх нь нэрийг л сольчихсон.
Тодруулбал, Д.Үүрийнтуяа нь Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч байснаа Санхүү, эдийн засаг хариуцсан Тамгын газрын дарга болчихсон байдаг.
Д.Үүрийнтуяаг анх “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдсон цагаас эхлэн “Сод Монгол”-ын хүн гэдгийг нь олон нийт мэддэг болсон. Тэр 2014-2016 онд “Сод монгол групп”-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан.
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү хариуцсан захирал болсныхоо дараахан “Сод Монгол групп” ХХК-тайгаа 85.9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийсэн бөгөөд нэг литрийг нь 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахсан гэх мэдээлэл өнөөдөр ч цахим орчинд байсаар байна.
Энэ удаа Д.Үүрийнтуяаг мөн л “Сод Монгол” зүгээс парламентад сойж байгаа гэх мэдээлэл бий. Нэгэнт нь түүнийг өнөөг хүртэл дэмжиж ирсэн “толгой” нь нэр дэвшихээргүй болсон төдийгүй тус тойрогт илгээчих “аятайхан” эмэгтэй МАН-д байхгүй. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяаг УИХ-д “Сод Монгол”-ын БЭТ-ээр томилогдох нь гэх яриа ортой бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна