УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ-аас өчигдөр нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. АТГ-ын ажилтан Д.Тэмүүлэн “Өчигдөр АТГ-аас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон гэр болон бусад холбогдох обьектуудад нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журамд заасны дагуу нэгжлэг хийж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан.
Уг ажиллагааны хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу 48 цагийн хугацаатай баривчилсан. Уг этгээд нь Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан. Ингэхдээ мөнгө угаах буюу гадаад орнуудад бусдын нэр дээх хөрөнгө бий болгож, нуусан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн эзэмшиж буй лицензүүдийг хууль бусаар олж авсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.126.90.231
Мэдээж, зүгээр байхад нь хорьж , шалгахгүй шүү дээ! Но байгаа.
Хариулах