Монголын Хип хоп ертөнцөд төдийгүй олон улсад нэр хүнд, байр сууриа олсон реппэр DESANT ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Big Fish" хэмээх бие даасан тоглолтоо хийхээр товлон, бүх цаг үеийн фенүүддээ бэлэг бариад байгаа билээ.
Түүний хувьд 19 жил тасралтгүй уран бүтээл хийж ирсэн ба энэ удаагийн тоглолт нь анхны хамгийн том хэмжээний тоглолт болох гэж буйгаараа ихээхэн онцлогтой. Тодруулбал, реппэр DESANT-ын хувьд дөрөвдүгээр ангиасаа хип хоп хөгжимд дурлаж, 2005 онд буюу 10-р ангиасаа уран бүтээлээ хийж эхэлсэн гэдэг.
Тэрбээр хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийг үүсгэн байгуулалцаж байсан ба одоо цагт хамгийн өндөр нэр алдарт хүрээд буй "Тоонот" рекордсыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг олон нийт андахгүй. Мөн тэрбээр реп, хип хоп урсгалд шинэ үеийг төрүүлж чадсан "Hustla Music", "Backyard" зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, Thunderz, Black, Mekh Zakhq, Maberrant гэх мэт олонд танигдаад буй артистуудын гарч ирэх замыг засаж байсан түүхтэй. 2014 онд Click click boom бүлгэмд харьяалагдаж байхдаа анхны бие даасан "Hotbox" тоглолтоо хийж байсан тэрбээр түүнээс хойш 10 жилийн дараа ийнхүү бие даасан тоглолтоо зарлаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж болохоор. Нэгдүгээрт реппэр DESANT чанартай уран бүтээл хийхийг юу юунаас илүү эрхэмлэдэг учир маш удаан хугацаанд бэлтгэсний үр дүнд мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хүргэсэн тоглолт хийхэд бэлэн болжээ. Мөн 10 жилийн дараах энэхүү тоглолт нь түүний хувьд анхны хамгийн том хэмжээний тоглолт болох гэж байна.
Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн энэхүү тоглолтоо реппэр DESANT "Өөрийн карьерын нэрийн хуудас" хэмээн мэдэгдэж байгаа ба өнгөрсөн бүх цаг хугацааныхаа уран бүтээл, өсөлт хөгжлийг илэрхийлэн 6 хэсэгт хуваан харуулах бөгөөд бүх үеийн хамтрагчид нь тоглолтод оролцож, 2007 оноос хойш гаргасан шилдэг уран бүтээлүүдээр түймэр тавьж, олон олон сюрприз барихаа амлаж буй.
Жишээ болгон дурдахад, хамгийн нүсэр тайз засаж буй "Big Fish" тоглолтыг зохион байгуулагчид цаашид ч ийм хэмжээний тайз засагдахгүй гэдэгт бардам байгаагаа илэрхийлж байгаа бол найруулагчид нь тоглолтын үеэр алдарт HOOD дуу анх удаа тайзнаа дуулагдахыг мэдэгдэж байгаа.
Ийнхүү реппер DESANT-ын нэрийн хуудас болох "Big Fish" тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тоглолтын зохион байгуулагчидтай хамтран өөрийн биеэр өгөхөөр маргааш буюу 5 дугаар сарын 28-ны МЯГМАР гарагт 12:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд Хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурлаар дээр дурдсанаас гадна олон сюрпризийг задлах аж.
Тоглолтын тасалбарыг: shoppy.mn Big fish official concert GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар
Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
202.9.40.137
Bigbro
Хариулах