АН-ыг самрах сонирхол УИХ-ын сонгуулиас зайлуулах уу...

Moderator
2024/05/27


Сонгуулийн Ерөнхий хорооноос АН-ын дарга Л.Гантөмөрийг тайлбараа өг, эсвэл шүүхээр асуудлаа шийдүүл гэдэг асуудлыг тавиад байна. Учир нь, тус намаас гурван ч тогтоолыг СЕХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар СЕХ ч Ардчилсан Намаас 09, 32 гэсэн дугаартай тогтоолууд ирсэн тухай мэдэгдээд байгаа. Үүнээс болж тус нам сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Юутай ч тун удахгүй АН-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр товлоод байна.
Хэдийгээр энэ сарын 20-нд уйлаантай, улаан хэрүүлтэй болсон ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Л.Гантөмөр “эгээ л эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй” гэж фракциудтай тохирсон. Харамсалтай нь тэр нь бүгдийнх нь санаанд нийцээгүйгээс өнөөдрийг хүндхэн байдалтай учирчээ.
Нийгэмд АН улстөрийн хүрээнд эргэн хүчтэй байж эрх баригч биш юмаа гэхэд хүчтэй сөрөг хүчин байгаасай гэх хүлээлт бий болсоор удаж байгаа. Гэтэл тус намын дарга Л.Гантөмөр хичнээн хичээгээд ч гаднаас нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарын нам доторх байр сууриа бататгах гэсэн тулаан одоо ч үргэлжилсээр байгаа нь АН-ыг самрах сонирхолтой хувилбар болчхоод байна.
Анхнаасаа ҮБХ-ны хурлын үеэр жагсаалтад С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёрын хэн нэгнийг бичих тухайд л АН-ынхан хэнийг дэмжих нь илэрхий байсан. Нэгэнт С.Баярцогт өөрөө намын гишүүдээсээ дэмжлэг аваагүй ч С.Цэнгүүн, Б.Цолмонбаяр гэхчлэн хүмүүсээ жагсаалтад багтааж, Д.Батбаяр, Н.Одонгуа, Ш.Бямбасүрэн, М.Тулгат, Х.Болормаа зэрэг олон хүнийг тойрогт “уясан.
Харин Ерөнхийлөгч асны хувьд жагсаалт болон бусад тойрогт өөрийн хүнээ шигтгэж, өөрөө бүтэн буюу УИХ-ын IV тойргийг бүхэлд нь эзэгнээд байгаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.164.43
    2024/05/28

    АН дампуурсан. Нам дотор нь олигтой эх оронч шударга , боловсролтой болоьсон хүч байхгүй . Авах идэхийн шуналын туламнууд. 1990 оноос хойш Монголыг цөлмөгсөд

    Хариулах