Түүн шиг бай

Moderator
2024/05/27

АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж ёстой “алаан” болсон. Энэ намын төлөө хэдэн жил зүтгэсэн хүмүүс нь элдвээрээ хэлүүлж, хөөгдөж байхад нөгөө хэсэг нь мөнгөө төлж, хөгжмөө захиалсан шиг л дээгүүр заларч байгаа.

Тэгвэл тэдний дунд нөхдөө хаяхгүй хэмээн жагсаалт бус тойрог сонгосон хүмүүс ч байна. Тэдний нэг нь Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар.

АН-ынхан О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын нэр бүхий хэдэн нөхрийг жагсаалтад ор гэж урьж. Гэвч тэд “Тулааны талбарт цэргүүдээ орхиод явчихдаг жанжин биш ээ” гээд жагсаалтаас татгалзаж, тойрогт нэр дэвшихээр үлджээ.

Мэдээж О.Амгаланбаатарын хувьд өмнөх сонгуулиас хойш өнгөрсөн хугацаанд аймгаа чамгүй тордож, тойрогтоо бол тэргүүлэх хэмжээний рейтингтэй болсон. Харамсалтай нь бүсчилсэн тойргоос болоод эргэлзээ үүссэн.

Учир нь, Говь-Алтай аймаг сонгогчдын тоогоор нөгөө аймгуудаас хамгийн бага. Бүр Ховд аймгийн Булган сумынхаас цөөн сонгогчтой. Тэгэхээр О.Амгаланбаатарын хувьд сонгуульд тойргоос нэр дэвших нь хэцүү даваа. Өөр хэн нэгэн бол хурдхан жагсаалтад орох байсан биз. Гэтэл О.Амгаланбаатар гүрийгээд тойргоо орхихгүйгээр сонгогчдодоо итгэж байна гэж. Үнэхээр АН-ынхан яг түүн шиг жагсаалт, тойргоо хуваасан бол сонгогчид тэднийг тун таатай хүлээж авах байсан байх даа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна