Ногоон автобусны асуудлаарх сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр 2009 онд худалдан авсан 400 автобусны худалдан авалттай холбоотой асуудал яригдсан. Тухайн үед ЗТХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ нь одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй бөгөөд тэрбээр сонсголын үеэр "Намайг ТНБД-аар ажиллаж байх үед 400 автобус орж ирсэн. Би яг номоор нь хийсэн шүү. Би ямар нэгэн байгууллагын ард нуугдаж, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл яриагүй шүү" хэмээн мэдэгдсэн байдаг. Харин үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр
1.Ямар нэг байгууллагын ард нуугдаагүй гэж 2009 онд Сангийн яамны ард нуугдаж байгаад тус яамны зөвшөөрлөөр "шууд" худалдан авалт хийсэн.
2.Тэр үед Таны ТНБД-аар ажиллаж байсан яамнаас 400 автобус худалдан авах "нээлттэй" тендер зарлаагүй, харин богино хугацаатай, хязгаарлагдмал тендер зарлаж, гурван компанид санал хүргүүлснээс ганц Дэү компани санал ирүүлсэн байдаг.
3.Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул уг худалдан авах ажиллагааг цуцлах ёстой, тийм санал ч гаргасан байсан боловч Та нар Сангийн яамны зөвшөөрлөөр "шууд" гэрээ байгуулсан. Шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Олон хууль зөрчсөн" гэж ярьжээ.
Эх сурвалж: ubn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
66.181.183.229
энэ үнэн байх.
Хариулах202.126.91.163
Ард түмэн мэдэхгүй ёстой үнэн гэж юу нь
Хариулах