УИХ-ын гишүүн Н.Энхболдыг “Юунаас айсан юм бол. Айсан хүнд аргал хөдөлнө гэгч болж байна даа…” гэцгээж эхлэв.
Нээрээ тэр юунаас айсан юм бол. Аргаа барсан аятай “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ л баригдаагүй бол хорих хориотой. "Дархлаа” гэдэг чинь УИХ-ыг хэлдэг юм аа" гэсэн нь олны дургүйг мөн ч их хүргэв.
Монгол Улсын “Дархлаа” бол УИХ биш харин АРД ТҮМЭН. Харин энэ эрхэм гэнэт сонин сонин юм яриад эхэлсэн нь олны анхаарлыг татахаас ч аргагүй.
Тэр бас "Шүүх засаглал бие даасан байж, шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг байх ёстой. Гэтэл шүүх улс төрд нөлөөлөх гээд байдаг…” гээд өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар Ж.Эрдэнэбатыг сонгуульд өрсөлдөж байхад нь шоронд хийгээд сонгуулийг нь тасалдуулж байсан. Одоо энэ сонгуулиар ийм зүйл гарахгүй гэх баталгаа байна уу…" гэх зэрэг асуулт асуусан нь олны хардлагыг улам ч гааруулж орхив.
Товчхондоо бол Шүүх, шүүгчид улстөрд нөлөөлөх биш, улстөрчид шүүхдээ нөлөөлдгийг бултаараа л мэднэ шүү дээ. Тэгээд ч энэ эрхэм чинь одоо өмнөд хөршид суух Элчин сайдаар томилогдчихоод байгаа болохоор сонгууль үнэндээ түүнд хамаагүй л баймаар.
Нөхцөл байдал ийм байхад ийм утгатай зүйл ярьсан нь мань хүнийг хардах сэдлийг мөн ч даамжруулж байгааг Н.Энхболд гишүүн өөрөө ч мэдэж байгаа баймаар юм даа...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна