МОНГОЛЫН 3Х3 САГСНЫ ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ИЗРАИЛЫГ ХОЖИЖ ОЛИМПЫН ЭРХ АВАХ ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

Moderator
2024/05/20

Парис 2024" олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцсон.

Монголын эрэгтэй шигшээ баг шөвгийн наймд Израилын шигшээ багтай тоглож 15-12 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын төгсгөлд А.Ананд эсрэг багийн тоглогчийн мөргөсөн алдааныхаа улмаас талбайгаас хөөгдсөн бөгөөд Израилын тоглогч торгуулийн шидэлтээ алдсанаар Монголын шигшээ баг тоглолтод хожив.

Энэхүү тэмцээнээс гурван багт Олимпын эрх олгох бөгөөд Монголын шигшээ баг хагас шигшээд Герман болон Францын шигшээ багуудын хожсонтой 01:55 цагаас тоглоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна