Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч байгааг хуулийн байгууллагаас зарлаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөг хэр нь тэр ирээгүй.
Өчигдөрхөн л гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр “Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа.” хэмээн мэдэгдсэн.
Үнэхээр тус улсад очсон л бол хуулийн байгууллагад шалгагдаж байгаа улстөрчдийн хувьд эх орондоо эргэн ирэх байтугай эсрэгээрээ тэндээ тухлах нь олон.
Гэхдээ үүнийг нь мэдсээр байж ядаж Монголдоо хуулиа хэрэгжүүлээд Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж, бийлэгжүү загнахад нь туслаад байгаа хүмүүс, түүний хамтрагчдыг яагаад шалгахгүй байна вэ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л АНУ-д байгаа. Тэр өөрийгөө дэлхийн хэмжээний сургуульд урилгаар багшилж байгаа гэж цахимаар тайлбарлаж, Монголыг үзэн ядах сэтгэлгээг тараасаар суугаа.
Уг нь Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд гээд бүхий л өндөр, дээд албан тушаалыг хашиж байсан хүмүүс “зангиагаа зүүгээд, гутлаа тослоод” ирээд үнэн, худлаа тогтоочихмоор юм.
Харамсалтай нь, эх орондоо хийсэн хууль бус үйлдлээ ардчилал, хүний эрх ярьсан АНУ-д очсон хойноо мартчихдаг Монголын балагт баячуудыг хэзээ авч ирэх боломж нээгдэх нь вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна