УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй юм. Шулуухан хэлэхэд УИХ-ын сонгуульд хэрхэн нэр дэвшүүлсэн байдал нь л Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр хоёрын хэн нь хэн бэ? гэдгийг жинхэнэ харуулна. Жижигхэн жишээ татахад Монгол Банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан Ганбямбын Дөлгөөн гэгч залуу л гэхэд УИХ-д нэр дэвшихээр асар их мөнгө зарцуулан, өөрийгөө сурталчилж буй. Тэгвэл Г.Дөлгөөн гэж хэн бэ?
УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямбын хүү, улс төрийн угсаа залгамжлагч. Залуусын боломжийг хулгайлж, Люксембургийн Вант Улсын Люксембургийн их сургуульд Боловсролын Зээлийн сангийн мөнгөөр суралцсан нэгэн.
Татвар төлөгчдийн асар их хөрөнгийг чанаргүй зээл болгон, үрэн таран хийх үед нь Хөгжлийн Банкинд Дэд Захирал бөгөөд Эрсдлийн Үнэлгээний Удирдлагын Газрын захирлаар ажиллаж байсан этгээд. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны хэрэгт ядаж ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой хүн.
Хамгийн сүүлд гэхэд л "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг Д.Сумьяабазарын хувийн банкинд шилжүүлсэн асуудалд холбогдсон нэгэн билээ.
Ийм этгээдийг УИХ-д нэр дэвшүүлэх аваас шударга бус байдал, хээл хахууль, угсаа залгамжилсан олигархи дэглэм, Хөгжлийн банкны зээлийн луйвартай тэмцсэн Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно.
Иймээс ч Г.Дөлгөөн мэтийн этгээдүүд УИХ-д нэр дэвшихийг санаархаж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ ба МАН-ын мянга мянган гишүүдийг доромжилж буйтай агаар нэг үйлдэл билээ.
С.Наваан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
66.181.181.29
Зүй нь энэ эрх пацаан Хөгжлийн банкнб хулгайчуудын магнайд шалгагдаж шүүхээр орох ёстой. Атал одоо болтол гүлдийсээр. Зарчим бол эсрдэл хариуцсан захирал бол банкыг хамгаалах ёстой. Тэр гайгүй ээ Тарийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа яасан гэж санана аа. Хөгжлийн банкны дайтай хэрэг ганц энэ пацаантай холбогдож гарна гээд боддоо...
Хариулах