Хоёр жил гаруйн өмнө Оросын цэргүүд Украинд цөмрөн орсноос хойшхи хамгийн том өөрчлөлтөөр Владимир Путин өөрийн эртний холбоотон Сергей Шойгуг Батлан хамгаалахын сайдаас огцруулжээ.
Шойгугийн оронд эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн дэд сайд асан Андрей Белоусовыг томилно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
ОХУ-ын Засгийн газарт хамгийн олон жил ажиллаж буй Сергей Шойгу 1991-2012 онд Онцгой байдлын яамны тэргүүлж байгаад 2012 оноос Батлан хамгаалах салбарыг удирдах болсон. 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа Шойгугийн нэр хүнд үлэмж өссөн гэж үздэг юм.
Гэвч 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсоны дараа Оросын арми бүтэлгүйтсэн, мөн батлан хамгаалах салбарын авлигыг устгаж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөж ирсэн.
Өнгөрсөн сард Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг баривчилж, их хэмжээний авлигын хэрэгт буруутгаснаар Шойгугийн байр суурь илт суларсан бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна