УИХ-ын сонгуулийг тойргийг томсгосон хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь шинэ нэр дэвшигчид болон олон нийтэд танигдаж амжаагүй хүмүүсийн хувьд чанга даваа болж байна. Ядахад сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 14 хоног учраас их л тэвдүү байгаа.
Гэсэн ч тэд ямар нэг албан тушаалын сэтэр зүүгээд, арга сэдээд тойргуудаараа явсаар л байна.
Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацааны тайлангаа тавих нэрээ албан уулзалтууд хийж, сонгогчидтой уулзаж байгаа ч шинэ хүмүүс хий л орон нутагт өөрийгөө таниулахын тулд тэднийгээ даган намирч байна.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр АН-ын гишүүн эмэгтэй авто ослын улмаас нас барсан харамсалтай мэдээ түгсэн. Намын нөхөд нь ч харамсан гашуудаж байна.
Түүний хувьд орон нутагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан бөгөөд амралтын өдрүүдэд хөдөөг зорьсон нь тэр байж.
Магадгүй, цаашид ч ийм харамсалтай мэдээ дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад бүсчилсэн тойрог 14 хоног амжиж өөрсдийгөө танилцуулах шинэ улстөрч тун цөөн. Тиймээс улстөрийн шинэ тоглогчид том тойрогт чирэгдэж, сонгогдох магадлал нь ч багасаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ижил гараанаас өрсөлдөх боломж энүүхэндээ л гэхэд улстөрчдөд алга даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна