ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зургаан жил шоронд хорьсон. Тэдний хүний эрхийг ноцтойгоор зөрчсөнийг тогтоох ажлын хэсэг байгуулж, хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тлгтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Эрүүгийн ... дугаартай төв аймгийн Анхан шатны шүүхийн шийдэх тогтоол 123 хуудастай. Шүүхийн магадлал нь 71 хуудастай. Шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай гэх тогтоол гаргаж, хэрэгжилтийг Тагнуулын газрын даргад даалгав. Ингэснээр иргэд эдгээр баримтыг архиваас авч танилцаж болно.
Иргэн Т.Чимгээ иргэний хувиар төрөөс нөхөн төлбөр шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандан, түүний нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаа тул иргэн Т.Чимгээ, түүний өмгөөлөгчтэй уулзсан. Монгол Улсын хоёр иргэнийг 6 жилийн турш цагдан хорьж, эрүүдэн шүүсэн гэх ноцтой баримтууд бий. Цаашид ийм зөрчил дахин гарах ёсгүй. Иймд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХЗДХЯ-нд даалгав.
Улс төрийн хэргийн хохирогч болж, эрүүдэн шүүлгүүлсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Засгийн газрын үүрэг тул бид дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс олон улсын конвенцуудад нэгдэн орсон тул тэдгээр гэрээний дагуу үүрэг хүлээдэг. АНУ-ын нэг байгууллага энэ хэргийн улмаас ШШГЕГ-тай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Манай ажлын хэсгийн зорилго нь энэ асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, санал зөвлөмж гаргах юм. Шүүхийн шийдвэр гарсан тул манай ажлын хэсэг үүргээ биелүүлэхэд илүү дөхөм боллоо.
Төрийн нууцаас гаргаснаар сонирхсон иргэд шүүхийн шийдвэртэй танилцах боломжтой. Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байгаа тул энэ хэргийн материалуудыг ил болгох боломжгүй юм гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна