Цаг уурын байгууллагаас 2024 оны тавдугаар сарын 6-15-ныг хүртэлх урьдчилсан төлөвийг танилцууллаа.
ЦУОШГ-ын цаг уурч Э.Дариймаа "Энэ арав хоногийн хугацаанд нутгийн хойд хэсгээрээ бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх бол нутгийн өмнөд хэсгээр халах төлөвтэй байна.
Салхи тавдугаар 6-нд Алтайн салбар уулсаар 7, 9-нд нутгийн зарим газраар, 10,11,13-нд говь, тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын үр хоолойгоор секундэд 6-11м, зарим үед 11-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +5...+10, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13, өдөртөө +28...+32 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12, өдөртөө +20...+25 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө +3...+8, өдөртөө +16...+21 градус дулаан байх төлөвтэй.
Улаанбаатар хотод тавдугаар сарын 9-нд бороо, 10-нд бага зэргийн бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11м, 9 болон 10-ны өдөр салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14м хүрч, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 6, 7, 11, 12-ны шөнө +8...+13, өдөртөө +23...+28 градус дулаан байх бол бусад хугацаанд сэрүүсэж, шөнөдөө +1...+6, өдөртөө +12...+17 градус дулаан.
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр нэлээдгүй халах тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна