​Улсаа хохироосон Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн болно

Moderator
2024/05/07


УИХ-ын зөөлөн сэнтийд заларч, эрх мэдэлтэй болж, хууль, шүүхийн байгууллагаас зугтах гэсэн хүмүүс нэр дэвших гээд тун ч завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна.


Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн. Тэр УИХ-ын гишүүн болохын тулд өнгөрсөн оны 12 сард өөрийн хүсэлтээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаа өгсөн. Энэ нь ердөө сонгуульд нэр дэвших эхний алхмаа хийсэн гэсэн үг.


Гэхдээ түүнийг УИХ-ын гишүүн болох чадамжгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Улс, эх орныхоо төлөө тангараг өргөх ёстой хүний үйлдэл эсрэгээрээ байх нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл.
Тухайлбал, Г.Дөлгөөнөөс болж “Эрдэнэт үйлдвэр” 44 тэрбум төгрөгөөр хохирчхоод 5 жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд тэр хариуцлагаас зугтсаар яваа.


Тодруулбал, 2019 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах эрсдэлтэй байсныг банк санхүүгийн байгууллагынхан мэдэж байсан. Тийм байтал Г.Дөлгөөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөгийг өөрийн эрх мэдлээ ашиглаж, үгсэн хуйвалдаж Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу хийсэн байдаг.

Түүнээс таван жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөөх хөрөнгийг нь цаад банк нь өгөхгүй “луу унжсаар” “Эрдэнэт үйлдвэр” 44 тэрбум төгрөгөөр хохирсон хэвээр байгаа аж. Тухайн үед тус үйлдвэрээс гадна “Эрдэнэс таван толгой”-н 27 тэрбум төгрөгийг ч ийн гацаасан бөгөөд 2021 онд энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан билээ.


Г.Дөлгөөний ашиг сонирхлын асуудал үүгээр ч дуусахгүй. Тэр Хөгжлийн банкны зээлийн асуудал сөхөгдөхөд “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум зээл олгоход нөлөөлсөн гэдэг асуудалд нэр холбогдож байсныг хуулийн байгууллагынхан нотолсон.

Харамсалтай нь эрх мэдлийн үзүүрээс атгасан Г.Дөлгөөн өнөөг хүртэл нэр цэвэр мэт жүжиглэсээр УИХ-ын сэнтий рүү гэтэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна