МАН-ын хуучин эмэгтэйчүүд жагсаалт руу зугтаж, шинэ нь тойрогт тоо нөхнө

Moderator
2024/05/06

УИХ-ын 2024 оны сонгуулийн хуанли эргэж эхэлснээс хойш намууд нэр дэвших хүсэлтээ өгсөн гишүүдээ олон нийтэд ил болгож байна. Энэ удаагийн сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн квот 30 хувь байна. Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичих бөгөөд энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм.

Одоогоор МАН-ын эмэгтэйчүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тэргүүлж байгаа бол удаах нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол. Тэдний араас УИХ-ын гишүүн П.Анужин, Ц.Мөнхцэцэг нарын нэр яригдаж байгаа.
Юутай ч Нийслэлийн МАН-д дараах эмэгтэйчүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн хүсэлтээ өгөөд байгаа юм.
Тодруулбал, БЗД-т ХНХ-ын сайд Х.Булгантуяа, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Л.Нинжжамц, СХД-т УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Номин, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Хотын орлогч О.Номинчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн, Баянгол дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нар.
Тэдний хувьд одоогоор Нийслэлийн МАН-д хүсэлтээ өгч, дүүргийн намын хороодтойгоо хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Харин “толгой” нам, томчууд нь хэрхэн шийдвэрлэх бол гэдэг нь анхаарал татна. Мэдээж тойрогт нэр дэвшин өрсөлдөх нь “чанга”. Сонгогдох магадлал бага хүн дээрх хүсэлт өгсөн хүмүүсийн дунд олон бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужингийн хувьд өнгөрсөн хугацаанд сонгогдсон тойрогтоо анхаарсан нь бага гэх шүүмжлэлийг аль хэдийнээс хүртээд эхэлчихсэн. Нийслэлийн гэр хорооллоос сонгогдсон хэр нь агаарын бохирдлын эсрэг дуугарахгүй явсны дээр хэдэн мянган хүн угаартаж амиа алдахад ч чимээгүйхэн явсаар өнөөг хүргэсэн.

Харин Соёлын сайд Ч.Номингийн хувьд СХД-ээ ч мэдэхгүй гэдгээ өөрөө баталчихсан. Тэр саяхан тус дүүргийг “алслагдмал” гэсэн нь түүнийг гэр хорооллыг, нийслэлийн баруун бүсээ огт мэдэхгүйг нь илтгэж байгаа юм.

Үнэндээ өмнөх буюу УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр СХД-т Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Б.Жаргалмаа, П.Анужин нараа хөтөлж явж байж гишүүн болгож байсан. Тэр нь хоёрт байсан ганц давуу тал нь нэг нь олон жил телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч байсан бол нөгөө нь “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр танигдсан байсан.
Харин энэ удаа П.Анужин тараа таниулж, Ч.Номин баян айлын, тэнгэрээс унасан сайд хэмээгддэг тул сонгогчдын итгэлийг хүлээхэд тун хэцүү хүн.
Мөн сүүлийн үед Хотын дарга Х.Нямбаатартай эн зэрэгцэн “хэрүүл” хийж яваа Хотын орлогч О.Номинчимэг тойргоос УИХ-ын гишүүн болоход тун бэрх. Бас л сонгогчдод танигдаагүй хувилбар. Түүний ганц дэмжлэг нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Эцсийн дүнг сонгогчид өгөх учраас О.Номинчимэг төв цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай зэрэг асуудлаар байнга хэвлэлийнхний өмнө гарч ирэх хоббитой болчхоод байгаа хүн.


Тэдэнтэй хамт нэр дэвших хүсэлт өгсөн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн. Тэр өмнөх сонгуулиар МАН-даа жийгдсэн учраас бие даан нэр дэвшиж, намынхныхаа саналыг хувааж явсан түүхтэй нэгэн.
Баянгол дүүргээс УИХ-ын гишүүн болохыг хүссэн хоёр эмэгтэй бий. ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн өмнөх орон нутгийн сонгуулийн үеэр машин дотроо хоол хийж олны танил болсон. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хүн гэдэг. Тиймдээ ч нийслэл дотроо “давхар дээл”-тэй, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв ТӨҮГ-ын дарга болоод амжчихсан яваа нэгэн.
Бид энэ удаа олон нийтэд өөрсдийгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарласан зарим эмэгтэйн тухай цухас хүргэлээ. Дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.109
    2024/05/06

    "Хун шиг цагаан бүү яв, аминд чинь халтай Хэрээ шиг хар бүү яв, үрд чинь халтай Шаазгай мэт алаг яв" Данзанравжаа.Үгээ хэлье дээ Би энд иргэн хүнийхээ хувьд хоёр хүнийг онцолмоор санагдлаа Хүнд хийсэн юмтай, хэлэх үгтэй байна гэдэг сайхан хэрэг.Баянгол дүүргээс сонгогдсон Г.Гангамөрөн нь Шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж,Мөн төрийн зүгээс үйлдвэрлэгчдийг дэмжих ажилд маш гүүр болж ажилласан маш сайн менежменттэй хүн байна гэж бодсон.Дараа нь СХД-т сонгогдсон их хурлын гишүүн Б.Жаргалмаа нь хүүхэд хамгааллын тухай хууль маш чухал асуудал хөндөж хэрэгжүүлэн ажилласан.Энэ хоёр хүн бол зайлшгүй жагсаалтад байх ёстой шүү.

    Хариулах
  • 202.9.46.144
    2024/05/06

    Энэ мэдээ захиалгат юм шиг санагдлаа юу гэхээр БГД-с горилж байгаа 2 эмэгтэй нэг нэрийг яагаад дурсахгүй байнаа хэний захиалгат мэдээ вэ

    Хариулах
  • 59.153.114.118
    2024/05/06

    рхгн

    Хариулах
  • 59.153.114.118
    2024/05/06

    Булгантуяа Сарангэрэл 2 гишүүнийг дэмжнэ

    Хариулах
    • 66.181.183.170
      2024/05/07

      Сарангэрэл юу ч ив дээ

  • 59.153.114.118
    2024/05/06

    Булгантуяа сайд болонгуут ахмадуудын тэтгэвэрийг гайгүй нэмсэн бас нилээд ажлуудыг хийсэн иргэдийнхээ төлөө ч гайгүй дуугарчихдаг дэмжнэ, Сарангэрэл ЭМЯ-ны сайдаар ажиллахдаа сайн ажилласан гэж боддог эмнэлгүүдийн үйлчилгээ шуурхай болж хүнд суртал арилж байсан

    Хариулах