Нийслэл хотод "Street food" буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх эсэх талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгчээ.
Тэрбээр "Улаанбаатар хотод аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан "Street food" үйлчилгээг боломжит бүх байршилд ажиллуулахыг дэмжинэ.
"Street food" ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, ААН, байгууллага харьяа дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ. Ингэсэн тохиолдолд "Street food" ажиллуулахыг дэмжинэ" гэв.
Тухайн дүүргийн засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг журамтай байна.
2022 онд нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг эрхлэх боломжтой болж байв. Ингэснээр зарим иргэн гудамжны хоолны үйлчилгээг явуулж эхэлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна