Хятад гаралтай, Монгол нэртэй Р.Базараа сонгууль санхүүжүүлсэн хэрэгт шалгагдаж байна

Moderator
Өчигдөр 15 цаг 50 минут

Алтайн хүдэр” ХХК-ийн захирал "Баян" гэх хочит Р.Базарааг одоогоос 14 хоногийн өмнө ЭЦА-аас баривчилсан билээ. Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудалд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шалгалтын үеэр эдийн засгийн томоохон хэрэг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар эх сурвалж мэдээллэв. 

Тодруулбал, Р.Базараа нь ”Тээвэр хөгжлийн банк” худалдан авч түүгээр дамжуулан олон жилийн турш мөнгө угаах болон хууль бусаар санхүүгийн гүйлгээ хийх, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргүүдийг үйлджээ. 

Мөн цаашлаад улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцсон аж. Үүнээс гадна Р.Базараа нь БНХАУ-ын иргэн гэдгийг зарим иргэд цахим орчинд нийтэлж байв. Мэдээллийг нягталж үзэвээс, Баян хочит Р.Базараагийн өвөө нь БНХАУ-ын харьяат Лү Виесон нь Монгол Улсын иргэн Д.Паламсүрэнтэй гэр бүл болж Базараагийн аав Раднаабазар мэндэлж байсан гэх мэдээлэл байна.  Харин Р.Базараа нь бусдад өөрийгөө Монгол хүн гэж итгүүлж, Монгол Улсын нутагт хуулиас гадуур банк санхүүгийн үйл ажиллагаа явуулсаар Дэлхийд тооцогдох хөрөнгөтэй нэгэн болжээ.  Өдгөө түүнийг Монгол улсын нутагт санхүүгийн хууль бус үйлдлүүдээр үлэмж их хөрөнгөжиж, олсон их хэмжээний орлогоороо улс төрийн сонгуулийг санхүүжүүлсэн үйлдлийг нь хуулийн байгууллагаас   шалгаж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.150
    2024/05/04

    Түүний ард анхны эхнэрийн аав буюу хадам е.асан Очирбат гуай Багабанди гуай гэх мэт хүмүүс байдаг сонгууль санхүүжүүлсэн гээд байгаа нь одоогийн ерөнхийлөгч Хүүк юм түүний нэр дээр Алтайн Хүдэр, бүрдэл майнинг их говь гэх мэт маш олон уурхайтай бүх уурхай техникүүд нь өөрийнх нь өмч Хөвсгөлд хүртэл далайн эрэг дээр агарта Ресорт гэх амралтын газартай Монголд машинаар биш нисдэг тэргээр явдаг хүн. Ингээд дүгнэхэд энэ хүнийг хорьж ял өгч чадвал Монголын бас нэгэн хонгил цэвэрлэгдэнэ. Даанч чадахгүй бхдаа хөөрхий сонгуулийн өмнөх шоу л байх

    Хариулах
  • 142.126.229.116
    25 минутын өмнө

    Цагаан хуудастай Монгол нэртэй хятад хүмүүс Улаанбаатараар дүүрэн л юм билээ. Хотын гэх тодотголтой хүмүүсийн удам судар эргэлзээтэй шүү.

    Хариулах