​З.Мэндсайхан Хэнтий рүү “гүйснийхээ” шагналд нэр дэвшихээр зүтгэж байна

Moderator
Өчигдөр 12 цаг 16 минут

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн нөмөр, нөөлөгт багтан даргын суудалд заларсаар ирсэн. Сайдын суудлаа өгснийхөө дараа УИХ-ын танхим ойр харагдаж, багтаж, чингэчихмээр санагдсан бололтой Ховд аймгийг хэд ч тойров.

Харамсалтай нь УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулахаар болсон нь З.Мэндсайханд хүнд даваа болсон. Тэр ховдчуудад өвс тарааснаараа танигдсан ч одоогийн нэг тойрогт багтсан Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад түүнийг таних сонгогч бараг үгүй. Тиймээс МАН-ынхан мандатын гарз хэмээн З.Мэндсайханаас жийрхэж байгаа аж. Гэсэн ч З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн квотоор ч хамаагүй нэр дэвшинэ хэмээн зүтгэсээр байгаа аж.
Түүнийг баруун бүсийн тойрогт илгээе гэх нь ээ өөртөө ахадсан гэмээр шуналдаа хөтлөгдсөн балаг ихтэй л дээ.

З.Мэндсайхан улстөрд хурдтай өсөөд байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой. Учир нь З.Мэндсайханы талийгаач ах У.Хүрэлсүхтэй тун дотно байсан бөгөөд ганц найзынхаа дүүг харж, хандаж яваа нь энэ

Тэр ч утгаараа Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан З.Мэндсайханыг шалгуур нь хүрэхгүй байхад л Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилж байсан.
Харин дараа нь буюу УИХ-ын 2020 оны сонгуулиар Хэнтий аймагт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын сурталчилгааны ажил, санхүүжилтэд нь нэмэр тустай явсны ачаар сайд болж байсан түүхтэй.
Бидний өмнө мэдээлсэн З.Мэндсайханы хамаарал бүхий Ньюсувагт констракшн компани нь түүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байх 2020 оны 3-6 сарын хооронд 9.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван ч барилгын тендер авч байжээ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн тендерийн мөнгөний хэсгээс Хэнтийн сонгуульд багагүйг хандивласан байх гэж байгаа юм.
Тэгэхээр З.Мэндсайханы хувьд ахынхаа найзын дэмжлэгийг хангалттай хүртдэг гэсэн үг. Гэхдээ тэрхүү дэмжлэг нь зөвхөн албан тушаалын мэт харагдах ч мань хүн цаагуураа бол өөртөө ашигтай ажлуудыг амжуулчихдаг нэгэн.
Төрийн албаны машинаараа Хэнтий дэх адуу, малаа хүртэл эргэчихдэг “сүйхээтэй” хүн УИХ-д орчихвол сонгогчдын төлөө ажиллах нь юу л бол доо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна