НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний Эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлдээ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөж буй байдлыг тодорхой дурдаж, Эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх талаар 19 саналыг УИХ-д илтгэн танилцуулж, улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Комиссоос УИХ-д танилцуулсан зарим онцлог саналыг авч үзвэл:
Монгол Улсын Засгийн газраас эдгээр саналыг тусгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход чухал ач холбогдолтой хууль болсон юм.
Харин эдгээр өөрчлөлтийг агуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс буюу батлагдсанаас хойш бараг долдугаар сарын дараагаас дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд дараах бэлтгэл ажлыг хангах шаардлагатай гэж үзсэн. Үүнд:
Комиссоос шинээр батлагдсан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар хийсэн хяналт шинжилгээ, холбогдох байгууллагаас авсан мэдээлэл, иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын алба хаагчдын дунд нэгдсэн болон дотоод сургалт зохион явуулаагүй, энэ талаарх алба хаагчдын мэдлэг ойлголт хангалтгүй, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүгчдийг хэрхэн ажиллуулах талаарх журмын төсөл, гарч болзошгүй эрсдэлийг дүгнэж, авах арга хэмжээний талаар хийсэн бодитой ажил хангалтгүй, хууль хэрэгжиж эхлэхээр практик тогтно гэсэн хүлээлтэй байгаа нь харагдаж байна. Мөн шүүх байгуулах тухай хуулийг УИХ батлах хэлэлцүүлгийн шатандаа явж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн олон улсын сайн туршлагад нийцсэн хуулийг батлах, хүний эрхийг хангах чиглэлээр УИХ- хангалттай ажиллаж байгаа ч хууль батлагдсанаар аяндаа хэрэгждэггүй зүйл биш, үүнийг хэрэгжүүлэх албан тушаалтны мэдлэг хандлагаас ихээхэн шалтгаалах юм.
Өөрөөр хэлбэл, батлагдсан хууль, үзэл баримтлалдаа нийцсэн байдлаар хэрэгжих явдал хангалтгүй, улмаар хүний эрх зөрчигдөх байдал гарсаар байгааг засаж сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна.
Улсын их хурлын сонгууль, Үндэсний Их баяр наадам, амралтын улирал таарч байгаа зэргээс шалтгаалан хуулийг сурталчлан таниулах хугацаа хязгаарлагдамал байгааг анхаарах нь зүйтэй.
Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр туссан заалтуудыг үзэл баримтлалын хүрээнд хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан ойлгож хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний комисс холбогдох байгууллага албан тушаалтанд дараах зөвлөмж, саналыг хүргүүлэхээр шийдвэрлэж байна.
Хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг өргөн хэмжээгээр зохион байгуулах зэрэг болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна