Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч Г.Дашням улс төрд санаархан, УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад л элдэв ярилцлага, сошиал контент хийн, улайрах болсон билээ.
Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас 6-р тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт, эсвэл Улаанбаатар хотод нэр дэвшихээр төлөвлөж буй тухай эх сурвалжууд өгүүлж буй. Яахав ээ, баян айлын хүү, хунтайж гэх мэтээр өөлөөд яахав. Хэн ч сонгогдох эрхээ эдэлж болно. Гагцхүү Г.Дашням анх МАН-д орохдоо зөв замаар элссэн үү? гэдэг асуудал байгаа юм.
Тодруулбал 2021 оны намар Г.Дашням гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч болсон.
Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь тодорхойгүй. Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д "тооноор орж иржээ". Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх.
Өөрөөр хэлбэл МАХН гэгчийн удирдлагууд 30 хувийн квотоо зарсан ноцтой үйлдэл үүний цаана байж болзошгүй юм.
Энэ тохиолдолд анхнаасаа л дүрэм зөрчин орж ирсэн хүн болох Г.Дашнямыг МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх асуудал яригдаж таарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна