Хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэхээр халаглаж харуусах хүн олон ч яг тэр харуусаж халаглаж буй шигээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай анхаарч анзаарч, ажилладаг нь үнэхээр хангалтгүй. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд ч онцолсон нь бий.
Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд хүүхдэд хохирол учруулсан хэрэг 1582 гарсан байдаг бөгөөд энэ нь зөвхөн 2024 оны 1 дүгээр улиралд гарсан тоо баримт. Үүнийг өнгөрөгч оны энэ үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан гэж байгаа.
Гэсэн ч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол давамгайлсан байна.
Тодруулбал хулгайлах хэрэг 368 гарсан байхад хүчиндэх гэмт хэрэг 360 гарсан байна. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 289, залилах 112, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 95 гарч 1660 хүүхэд хохирчээ. Мөн хохирогчдыг насных нь байдлаар авч үзэхэд 14-17 насныхан их хохирсон бөгөөд нийт гэмт хэргийн 66.5 хувийг эзэлсэн байх жишээтэй.
Эндээс шилжилтийн насныханд анхаарал халамж маш их хэрэгтэй байгааг харж болно.
Тиймээс гэнэн томоогүй насандаа яваа үр хүүхдээ, тэр тусмаа шилжилтийн насандаа яваа тэднийгээ илүү ихээр харж хандъя. Яагаад гэвэл шилжилтийн насандаа хүүхэд яаж төлөвшихөөс ирээдүйн хувь болно шүү дээ.
Мөн судалгаагаар дунд, ахлах ангийн сурагчдын 35 орчим хувь нь гэр бүлийнхнийх нь харилцаа тааруухан байгааг ч дурд сан байдаг бөгөөд тэрхүү харилцаа буюу гэр бүлийн тэр тусмаа аав, ээжийнх нь таагүй харилцаа тэднийг гадуур сэлгүүцэх, гэр орноосоо дайжихад нөлөөлдөг гэсэн байна. Иймд томчууд тэр тусмаа эцэг эх асран хамгаалагч нар ч бас бодох л асуудал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна