Өмгөөлөгч, хуульч Г.Батбаярыг өнгөрсөн баасан /2024.04.26/ гарагт нас барсан байдалтай олсон.
Өдгөө хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 хүнийг мөрдөн шалгаж эхлээд буй гэх мэдээлэл бий.
Г.Батбаярыг Богдхан уул орчим дахь автомашины зогсоолд, машин дотроо буудуулсан байхыг тав хоног эрэн хайсны эцэст олсон юм.
Өмгөөлөгч Г.Батбаяр :
"Хэрэв би муугаа үзэж үхэх юм бол мэдээж хэрэг миний эсрэг талд орж байсан хүмүүс алга ташин бүжих нь тодорхой...Би хэзээ ч арилж алга болохгүй дайснуудтай болчихсон юм байна. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагааг хурц, шийдэмгий, зоригтой, үйлчлүүлэгчдийнхээ талд гээд өөрийгөө золин байж тэмцэх хэрэггүй юм байна гэж ойлгож байна.
Дубайн гэрээн дээр яах гэж би ард түмний төлөө, 20 тэрбум ам.долларын хэргийг хүчингүй болгох гэж улайран тэмцсэн юм бэ. Би яах гэж Халхын голын чөлөөт бүс дээр маргав аа, яах гэж гэр хороолол барилгажилтын эсрэг явсан юм бэ. Өнөөдөр намайг бүгд улайран муулж байна. Би яах гэж хууль хүчний таван том хурандаагийн эсрэг Сарангэрэлийн хэрэг дээр ажиллав аа. Шал дэмий, зургаан жилийн өмнө болсон хэрэг дээр намайг ална даа гээд занаад явж байгаа.
Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг нь хөндсөн шинжтэй стратегийн өмгөөллүүдийг явуулснаас л үүдэлтэй.
Өөрийнхөө эсрэг маш том хар хүчийг бий болгочихож. Одоо эргээд бодоход өмгөөлөгч хийх хэрэггүй байдаг юм байна. Өөрийнхөө хүчийг тооцоолохгүйгээр зөвхөн хууль дийлэх ёстой гэж явах нь өөрөө өрөөсгөл аж. Ийм эрх зүйн орчинтой, дарга дээдлэх харилцаанд орчихсон, хүнд тал зассанаараа илүү давуу байдал олж авч байдаг нийгэмд би буруу нүүдэлтэй явчихаж.
Халуун галаар тоглож байсандаа харамсаж байна. Гэр бүл үр хүүхдээ аюулд оруулчихсанаа ойлгож байгаа. Хүүхэнтэй явалддаг гэж бичээд л эхнэрийн маань гар утас чаат руу, хүүхдүүдийн маань чаат руу зураг хөрөг, бичсэн юмаа явуулдаг нийгэм. Үүнээс болоод би стресст ороод уурлаж яваад сүүлдээ өөрийгөө хянах чадваргүйгээр баахан хараал урсгаснаас болж өөрийгөө хэрэгт оруулах шахлаа" гэж
Өдрийн сонинд ярилцлага өгч байжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
66.181.191.143
Алуурчид аргаа өөрчилж бна уу даа гэж л бодож бна шүү.
Хариулах