Гэр хорооллын хөгжлийг худгаар хэмжиж явсан М-Ойл группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшихээр болжээ.
Мань эмэгтэй 2020 онд УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “гудамж болгоны эхэнд худаг тавина” хэмээн амьтан, хүний элэг доог болж байсан түүхтэй.
Тухайн үед тэр УИХ-ын гишүүн болохын тулд асар их хэмжээний мөнгийг Сонгинохайрхан дүүрэгт цацсан ч түүнийг сонгоогүй.
Учир нь Б.Пунсалмаа гэр хорооллын нөхцөл байдлыг мэдэх нь бүү хэл тухайн тойрогтоо хэдэн гудамж, хэдэн худаг байгааг ч мэдэхгүй мөнгөндөө бярдаж “гудамж болгоны эхэнд худаг тавина” хэмээн тархиныхаа багтаамжийг харуулж байв.
Тэгвэл тэр эмэгтэй энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тойрогт бус АН-ын жагсаалтын эхний 10-т бичигдэж, жагсаалтын квотоо 7 тэрбум төгрөгөөр халаасалжээ.
Нэгэнт сонгуульд өрсөлдөхийн тулд тойрогт хүч, нэр нүүр нь мөхөстөж, тохирохгүй, чадахгүйгээ мэдсэн Б.Пунсалмаа жагсаалтыг илүүд үзэн баргийн баян хүний гаргаад өгчхөж чадахгүй 7 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байгаа нь энэ.
Хэдий мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч энэ мэт амьдрал мэдэхгүй баян эмэгтэй, мөнгөөр парламентын суудал худалдаж авчхаад дараа нь тэр хөрөнгөө хэрхэн эргүүлж авах нь ч ойлгомжтой. Тиймээс мөнгөөр зодож, жагсаалтаар дэвшигчдийн тохуурхлаар улс орноо хохироомооргүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
66.181.161.121
Нөхөр Батбаяр гэж цайчихсан нөхөр бий дээ. Хүнд өгөх мөнгөө өгнөө гэж байхгүй. Хулхины гардаа.
Хариулах